Jump to content

Алонзо Чёрч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Алонзо Чёрч (англи. Alonzo Church; 1903 оны 6-р сарын 14-нд Вашингтон хотод төрсөн— 1995 оны 8-р сарын 11-нд Охайо мужийн Хадсон хотод нас барсан) — математик логик болон онолын компьютерийн шинжлэх ухааны үндэс суурийг тавихад их хувь нэмэр оруулсан Америкийн компьютер судлаач, математикч, логикч, философич юм. Тэрээр "Ламбда тооцоолол" (англи. Lambda calculus), Чёрч-Россер онолыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг нотолсон Чёрч-Тюрингийн диссертаци зэргээрээ алдартай. Өөрийн аспирант Алан Тюрингтэй хамт А.Чёрчийг мэдээлэл зүйн буюу компьютерийн шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг гэж үздэг.

Алонзо Чёрч 1903 оны 6-р сарын 14-нд Вашингтон хотод төрсөн бөгөөд түүний эцэг Сэмюэл Роббинс Чёрч Колумбын дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байжээ. Тэрээр 1881-1901 онд АНУ-ын Сенатын номын санч Алонзо Уэбстера Чёрчийн ач, математикч, одон орон судлалын профессор, Жоржийн их сургуулийн зургаа дахь ерөнхийлөгч Алонзо Вебстер Чёрчийн (1829-1909) ачанцар юм. Алонзо Чёрч хүүхэд байхдаа хийн бууны ослын улмаас хэсэгчлэн хараагүй болжээ. Эцэг нь хараа муудсаны улмаас их сургуульд ажилгүй болсны дараа гэр бүл нь Виржиниа муж руу нүүжээ. Хүү нь Алонзо Чёрч хэмээх авга ахынхаа тусламжтайгаар Коннектикут мужийн хөвгүүдэд зориулсан хувийн Риджфилд сургуульд суралцаж 1920 онд төгсөөд Чёрч Принстон их сургуульд элсэн орж, онц сайн төгссөн байна. Тэрээр 1924 онд Лоренцын өөрчлөлтийн тухай анхны нийтлэлээ хэвлүүлсэн бөгөөд тэр жилдээ математикийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Тэрээр үргэлжлүүлэн суралцахаар Принстонд үлдэж, докторын зэрэг хамгаалж Освальд Веблений удирдлаган дор гурван жилийн турш математикийн чиглэлээр ажилласан байна.

Тэрээр 1925 онд Мэри Жулиа Кучински-тэй гэрлэсэн. Хосууд бага Алонзо (1929), Мэри Анн (1933), Милдред (1938) гэсэн гурван хүүхэдтэй болжээ.

Тэрээр докторын зэрэг хамгаалсны дараа Чикагогийн их сургуульд багшаар богино хугацаанд ажилласан. Тэрээр 1927-1928 онд АНУ-ын Үндэсний судалгааны хоёр жилийн тэтгэлэгт хамрагдаж Харвардын Их Сургуульд, дараа жил нь Гёттингений Их Сургууль, Амстердамын Их Сургуульд суралцсан юм.

Тэрээр 1929-1967 онд Принстонд 40 жил орчим философи, математикийн хичээл заасан. Тэрээр 1967-1990 онд Лос-Анжелес дахь Калифорнийн Их Сургуульд Философи, Математикийн Флинт профессорын зэрэг хүртсэн. Тэрээр 1962 онд Стокхольм дахь Олон улсын математикчдын Бага хурлын /ICM/- даргаар ажиллаж байсан.