Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс

Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс 1922 он

Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс (АДБНУ, орос. Дальневосточная Республика) нь Зөвлөлт Оросын дэмжлэгтэйгээр зүүн Сибирт 1920.04.06-д байгуулагдаж Орост нэгдэх хүртлээ ёс төдий бие даан оршиж байсан буфер улс. Тус улсыг байгуулагдах үед большевикууд Байгал нуураас баруун тийш нутгийг хянаж байсан ч Владивостокийг оруулаад Номхон далайн эрэг дагуух бүс нутаг Японы хяналтад байв. Ийм нөхцөл байдалд ЗОУ, Японы эрхшээлд буй нутгийг түр хугацаанд зааглах буфер улс бий болгож цаг хожих үүднээс Читад төвтэй АДБНУ-ыг байгуулахыг Ленин үүрэг болгожээ. Сибирьт зөвлөлт засаг тогтож, япончуудыг хөөн гаргаснаар тус улс цаашид оршин тогтнох бодит шаардлага үгүй болсон тул 1922.11.14-д ЗОУ-д нэгтгэжээ. 1921 оны зургадугаар сард АДБНУ Гадаад Монголд цэргээ оруулж Монголоос цагаантны цэргийг хөөн гаргажээ. Коминтерны төлөөлөгч Т.Рыскулов Монголын анхны үндсэн хуулийн төслийг боловсруулахдаа АДБНУ-ын үндсэн хуулийг ашигласан гэх баримт бий.