Алтайн Урианхай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Алтайн Урианхай нь Ойрадын нэгэн томоохон ястаны нэг. Монгол, Шиньжаанд тархан суурьшсан.

Алтайн Урианхай ястны хувцас
Баруун Монголд нутаглах Алтайн Урианхайн Манжийн үе дэх Зүтгэлт гүний хошууны нутгийн зураг

Түүх[засварлах | edit source]

Их хаадын хориг сахисан урианхай нар XIII-XIV зууны эхэн үе хүртэл Хэнтий уул хавиар нутаглан суусаар байжээ. Тэд XIII-XIV зууны эхэнд Монголын их хааныг үе үе эсэргүүцэн босч байсан тул тэднийг бусад түмнүүдэд тархаан өгч хүчийг сарниулсан ажээ. Дээрх зүүн монголын урианхай нарын зарим нь XVI зууны дунд үед Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнзийн захиргаанд байсан аж. Хэнтий уул хавиар нутаглаж агсан тэдгээр урианхай нар Гэрсэнзийн мэдэлд очсоныхоо дараа XVI зууны эхээр баруун тийшлэн, Хангайн ууланд очиж хэсэг сууснаа, удалгүй цаашлан, Алтайн ууланд хүрчээ.[1] XVII зууны үед тэд Алтайн Бүсхайрхан уулын орчимд суурьшин, Халхын Засагт хан аймагт Дайчин засгийн хошуу, Дархан засгийн хошуу болон харьяалагдсан байна. Зургаан түмний магтаалаас үзэхэд тэд Даян хааны үед Алтайд байсан нь мэдэгддэг.[2] Алтайн урианхайн ардын дуунд Зэлмийн тухай өгүүлдэг бөгөөд угсаатны бүрэлдэхүүнд нь аданх, малиг, таргуд зэрэг XII зуунаас хойш Хэнтий уулаар нутаглаж явсан зарим овог оролцсон байгаа нь тэднийг Хэнтийд байсан урианхайчууд болохыг баталдаг.[3] Тэд олон зуун жил Ойрадын дотор сууснаас ойрадын аман аялгуу, эдийн хийгээд оюуны соёлын нөлөөг авсан аж.

Тувачууд Найманы ханлиг унасны дараа урагш нүүн Монголын баруун аймгуудаар 1750-иад он хүртэл Алтайн Урианхайтай хил залган суурьшиж байв. Дөрвөдүүд Зүүнгарын Даваач хааны бодлогод дургүйцэн Зайсан нуур дахь нутгаасаа нүүж Манжид бууж өгөхөд дөрвөдүүдийг Улаангомд суулган тэнд байсан тувачуудыг одоогийн Тува улсын нутагт нүүлгэн суурьшуулжээ. Тувачууд Алтайн Урианхайг тува хүмүүс байсан ч манжийн нүүлгэн шилжүүлэлтийн үед тувачууд хуваагдаж Алтайд үлдсэн тувачууд Алтайн урианхай нэртэй болж тува хэл соёлоо мартсан гэдэг ч алтайн урианхайн ихэнхи овог монгол нэртэйгээс үзэхэд алтайн урианхайчууд уулаасаа тувагаас тусдаа угсаатны бүлэг болох нь тодорхой байна.

Олноо өргөгдсөн Монгол улсын үед урианхайн 7 хошуу байсанаас 4 нь буюу Ёст гүн, Дархан гүн, Саруул гүн, Дархан гүний хошуу нь алтайн урианхайнх, бусад 3 хошуу буюу Эетэй гүнгийн хошуу, Зүтгэлт гүн, Зоригт гүнгийн хошуу нь тува хошуу байв.[4]

Үүнээс Ёст гүн, Дархан гүн, Саруул гүн, Эетэй гүнгийн хошуу, Зүтгэлт гүн, Зоригт гүнгийн хошуу гэсэн 6 хошуу одоогийн Баян-Өлгий аймгийг бүхэлд нь хамран оршиж байсан ба Дархан гүний хошууны зүүн талын нутаг нь одоогийн Ховд аймагт оржээ.

1940 оны 8-р сард УИХ "казах, урианхай ард түмний эрэлт хүсэлтийн ёсоор" Ховд аймгийг хувааж урианхай, тува, казах 7000 өрх, 32,000 хүн, 100,000 мал, 10 сумтай Баян-Өлгийн аймгийг байгуулжээ.(Бадамхатан: 1980)

1927 онд УБХ-н гишүүн Алтайн Урианхайн Итгэмжит гүний хошууны Тэвэгт Улсын Бага Хуралд хандан Монголын харъяат казахын Хошаг, Шыбыр-Айгыр, Шерүүш, Акамудийн хошууныханд газар хуваарьлан өгсөн ч үүнийг ойшоохгүй бусдын өвөлжөө бууцыг түрэмгийлэн эзлээд зогсохгүй урианхай ардад элдвээр дайсагнаж хурдан морь, хурдан буу хэрэглэн урианхайчуудын эд хогшлыг буу тулган дээрэмдэх болсон, бүргэд, буу ашиглан монголчуудын овоо тахилгатай цаазалсан газруудад хүртэл ан хийж ан амьтдыг хэтэрхий олноор нь агнан цөөрүүлж байна гэж мэдэгджээ.[5]

1911 онд монголчууд тусгаар тогтносонд дургүйцдэг Шиньжааны хятад захирагч Ян Зэншин Шиньжаан дахь алтайн урианхайчуудын бууг хураадаг ч казахуудад буу тараан Алтайн монголчуудыг Монголоос салгах бодлого явуулж байсаныг ашиглан анх 1880-аад онд Монголд ирэхдээ урианхайн газрыг ноёдод нь хөлс өгөн ашиглаж байсан казахууд газрыг нь шууд булаан авах болсон байна.(Benson 1998:62)[5] Энэхүү байдал Монгол, Шиньжааны хил 1930 онд хаагдсан хойно ч үргэлжилсэн хэвээр байсан бололтой.[5] 1970 оны үед Баян-Өлгийн урианхай, тувачуудын ихэнх нь тэндээс явж цөөн тооны хүн үлджээ.

Шиньжаан дахь Алтай аймаг бол алтайн урианхайчуудын нутаг бөгөөд Тэвэгт 1924 онд БНМАУ-н Анхдугаар хурал дээр "манай урианхайн нутгийн баруун хойд хязгаар Оросын нутагт зах нийлсэн уудам их бөгөөд...хятад, казах этгээд эзэрхэн ашиглан бүхий учрыг илтгэж...нутаг үндсээр бүрэн бүтэн болгож тэнхрүүлэхийг үнэхээр эрмэлзэн хүсмүй" хэмээн хүсэлт тавьжээ.[5] 1913 онд Ховдыг чөлөөлсөн монгол цэрэг Шиньжаан дахь Алтайн Шар сүм рүү явсан ч замын дундаас буцжээ.[5]

Соёл[засварлах | edit source]

Алтайн Урианхайн сурын харваа
Алтайн Урианхайн мөсний сур харваа

Цуур хөгжмийг зөвхөн Алтайн Урианхайчууд уламжлан хэрэглэж ирсэн байна.

Овгууд[засварлах | edit source]

Хар дархад, шар дархад, хоо дархад, эмчийнхэн, хорхон, тvнхэл, єєлєг, их, дунд, бага єєлєг, хар дєнхєл, шар дєнхєл, ховшоо, ятуун, хойд, цагаан туг гэх мэт.[6]

Алдартай хүмүүс[засварлах | edit source]

  • Ардын жүжигчин Б.Дамчаа
  • Ардын уран зохиолч Б.Бааст
  • Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк
  • Сангийн сайд асан П.Цагаан
  • Хууль зүйн сайд асан С.Батчулуун
  • Ардын жүжигчин С.Мэндбаяр
  • Болор цомын эзэн яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар
  • Улсын дархан мэргэн, үндэсний болон урианхай сурын улсын аврага Х.Баасанхүү
  • Улсын мэргэн, урианхай болон буриад сурын дархан мэргэн М.Батгэрэл
  • Улсын мэргэн, урианхай болон буриад сурын дархан мэргэн А.Хонгор
  • Ардын жүжигчин Р.Самжид
  • Монгол улсын мэргэн Б.Баярсайхан
  • Урианхай сурын эрхий мэргэн Ч.Жамбал
  • Монголын үндэсний ШУА-ийн академич, доктор, профессор, зурхайч Л.Тэрбиш

Тайлбар[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]