Алтай сум (Баян-Өлгий)

(Алтай сум, Баян-Өлгий-с чиглүүлэгдэв)
Алтай сум
ᠠᠯᠲᠠᠢᠰᠤᠮᠤ
Алтай сум is located in Mongolia
Алтай сум
Алтай сум
Монгол дахь байршил
Солбицол: 48°18′08″N 89°30′55″E / 48.30222°N 89.51528°E / 48.30222; 89.51528
Улс Монгол
Аймаг Баян-Өлгий
Байгуулагдсан1959 он
Сумын төвЧихэртэй
Газар нутаг
  Нийт1,221.46 миль2 (3,163.56 км2)
Хүн ам
 (2022)
  Нийт 4,380
Цагийн бүсUTC+7
Вэб сайтaltai.bo.gov.mn

Алтай нь Баян-Өлгий аймгийн сум юм.

Сумын ерөнхий танилцуулга[засварлах | кодоор засварлах]

Баян-Өлгий аймгийн Алтай сум нь 1959 онд байгуулагдсан, хуучнаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1959 оны 2-р сарын 12-ны өдрийн 129-р зарлигаар Буянт сумаас өрх тусгаарлан Хар бут голын эрэгт сууриа тавьж анх байгуулагдсан. Хуучинаар Ховд аймгийн Жаргалант, Сагсай хошуунд харъяалагдаж байсан. Алтай сум Хар-Нуур, Бардам, Улаанхад, Шар говь, Чихэртэй гэсэн 5 багийн нийт 1034 өрх 3644 хүн амтай. Хүн ам, газар нутгийн хэмжээгэр Баян-Өлгий аймгийн 13 сумаас 6-д ордог. Хүн амын дийлэнх хувийг Казак үндэстэн эзлэх ба мөн Урианхай ястан цөөнх хэсгийг бүрдүүлэх нь ихэвчлэн Улаанхад, Борбургас багуудад оршин суудаг.

Газар зүйн байршил[засварлах | кодоор засварлах]

Баян-Өлгий аймгийн баруун урд хэсэгт: Улаанбаатар хотоос 1870 км, Аймгийн төвөөс 110 км зайд байрладаг. Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Толбо, Дэлүүн сумдтай, мөн БНХАУ-тай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог[засварлах | кодоор засварлах]

Газарзүйн онцлог. Далайн түвшнээс дээш 2148-3752 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Ховд, Ирчис мөрний сав газрын хагалбарт, өндөр уулын бүс нутагт багтдаг. Газар хөдлөлийн эрчим 2 балл. Сумын нутаг дэвсгэр нь өндөр уулын олон цүнхэг, түүнээс эх авсан гол горхи, булаг шанд, нуур цөөрөм ихтэй, мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Хамгийн өндөр цэг нь Цагаан уул д.т.д 3752м өндөртэй. Чихэртэй, Хар нуур, Жалангаш нуур, зэрэг томоохон нууруудтай. Гол горхиос Сагсай, Харбут, Чихэртэй, гэх мэт голуудаас гадна Нүцгэнтийн зуслангийн рашаан, Хула Шохы зэрэг эмчилгээнд ач тустай том жижиг рашаанууд их бий.

Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]

Орон нутгийн төсөв: Тус сум нь орон нутгийн татварын орлогоор 121,18 сая төгрөгийн орлого оруулж улсад төвлөрсөн төсвийн дэмжилэг 1,709 сая төгрөгний дэмжилэг авч үйл ажиллагаа явуулдаг. Нийт зардал 1830,18 сая төгрөг ба түүний 55-60% цалин, 7% нийгмийн даатгалын шимтгэл, 6-9% хоолны зардал, 3-5 % түлш халаалт, 1-6 % ийг тээвэр шатахууны зардалд тус тус зарцуулж байна.

Эдийн засгийн бүтэц: Сумын хэмжээнд нийт 21 жижиг аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 155 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,үйлчилгээ явуулж улс орон нутагт 3.1 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус сумд жигд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжгүй. Харин хүнсний болон төрөлжсөн барааны 45 дэлгүүр ийн 11 орчим дэлгүүр нь тотмол үйл ажиллагаа явуулж байна.

Хөдөө аж ахуй[засварлах | кодоор засварлах]

Мал сүргийн бүтэц: Сумын хэмжээнд нийт 120650 малтайгаас тэмээ 397 тэмээ, 6159 адуу, 10251 үхэр, 57106 хонь, 46737 ямаа байна. Үүнээс цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 59960 толгой мал тоологдсон нь нийт малын 49.7 хувийг эзэлдэг.695 малчин өрх, 292 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 95.4 хувийг эзэлж байна.

Газар тариалан: Сумын хэмжээгээр жилд дунджаар 7620 тн байгалийн хадлан, 65 га-гаас 220 тн ногоон тэжээл, 3.4 га-гаас 28 тн төмс, 1.5 га-гаас 9.5 тн хүнсний ногоо тус тус хураан авдаг.

Инженерийн дэд бүтэц[засварлах | кодоор засварлах]

Зам тээвэр. Сумаас аймгийн төвтэй холбогдох орон нутгийн чанартай 110 км, хил залгаа сумууд болон багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж. Сум нь төвлөрсөн эрчим хүчний системд 2001 онд холбогдсон. Сумын төвд баригдсан 10 квт-ын дэд станцтай.

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн хувьд өвлийн улиралд гүний 6 худаг, 98 энгийн гар худагаар зуны улиралд голын усаар хэрэгцээгээ хангадаг. 5 албан байгууллага тус бүрт 1 гар худагтай зарим том байгууллагуудад 2-оос дээш худагаар байгууллагын хэрэгцээг ханган ажиллаж айл өрх дээрхи гүний 6 худаг болон энгийн 98 худагаас усаа авч байна.

Ариутгах татуурга. Сумын төвийн айл өрхүүдийн 50 хувь нь бохир усны цооногтой бөгөөд цаашид сумын төвийн айл өрхүүдийг 100 хувь бохир усны цооногтой болгох талаар бодлого барин ажиллаж байна.Суманд төвлөрсөн ариутгах татуургын байгууламж байхгүй.

Дулаан хангамж. Сумын төвд 5 албан байгууллага нам даралтын уурын зуух ашиглан дулааны хэрэгцээ хангаж байна.

Сумын хөшөө дурсгал[засварлах | кодоор засварлах]

Тус сумын 5-р багийн “Хар үзүүр” гэдэг газарт Монгол Улсын баатар Х.Дамба, Д.Намнан нарын хөшөө байдаг.

Сумын хөгжлийн зорилт[засварлах | кодоор засварлах]

Тус сум нь “Хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцөлийг бүрдүүлэх Ажлын байрыг 2-3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах Нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийн дээшлүүлэх

Сумын онцлог[засварлах | кодоор засварлах]

Алт, зэс, шар шавар, зэрэг байгалийн ашигт малтмалын баялагтай. Алтай соёоны нурууны тусгай хамгаалалтай нутаг бүхий байгалийн үзэсгэлэнт “Ёлт”-ын сав газар нутагтай. Тус газарт хүрэн баавгай, халиун буга, аргаль, янгир зэрэг дархан цаазтай амьтад мөн ёл, тас, бүргэд, шонхор, хойлог, ятуу зэрэг нэн ховордсон шувууд байдаг. Энэхүү онгон байгальд тулгуурлаж аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн бололцоотой нутаг.

Засаг дарга[засварлах | кодоор засварлах]

  • М.Камелхан(1996-2000)
  • Б.Эрдэнэ (2000-2002)
  • С.Хайса (2002-2008)
  • З.Ханат (2008-2012)
  • Х.Айдос (2012-2016)
  • А.Асет (2016 оноос)

Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]