Алтан улсын судар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Алтан улсын судар бол Зүрчид үндэстний байгуулсан Алтан улсын түүхийг багтаасан эмхэтгэл юм. Уг сурвалж бичгийг анх Хубилай хааны эхэн үед Алтан улс, Ляо улсын түүхийг бичих санаачилга гарч байсан. Гэвч Сүн улстай өрнүүлсэн дайн, Ли Таний бослого, Хайду зэрэг монгол ноёдын хаан ширээний төлөөх тэмцэлдээнээс шалтгаалж, удаан хугацаагаар хойшилжээ. Харин Тогоонтөмөр хааны засаглалын тайван жилүүдэд Алтан улс, Ляо улс, Сүн улсын албан түүхийг бичих ажил өрнүүлсэн. Ингээд 1343 онд Тогтох чинсан тэргүүтэй хааны бичгийн хүрээлэнгийн олон бичээч нарын удаан хугацааны ажил нь дууссан.

Бүтэц[засварлах | edit source]

Алтан улсын судар нь нийт 135 дэвтэрээс бүрдэх юм. Үүнд:

  1. Уг тэмдэглэл (本紀), 19 дэвтэр
  2. Ойллого (志), 39 дэвтэр
  3. Илтгэл (表), 4 дэвтэр
  4. Олон шастир (列傳), 71 дэвтэр

Холбоотой сэдэв[засварлах | edit source]