Алун Гуа

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Алунгоо» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search

Алунгуа нь Хорь түмэдийн ноён Хорилардай мэргэн, Баргудай мэргэний охин Баргужингоо нарын дундаас төрсөн охин юм. Хорь түмэдийн газраа Ариг уснаа төрсөн. Монголын нууц товчоонд Добу мэргэнд богтлогдон очоод Бэлгүнүтэй, Бүгүнүтэй гэх хоёр хөвүүн төрүүлсэн гэжээ. Харин Абул Газыгийн Монголчуудын түүх, Судрын чуулганд БуБугуту Салжиха Хатаги, гэх хоёр хөвгүүнтэй гэсэн байна. Эндээс харвал нөхөрт гараад хоёр хөвгүүнтэй болсон гэсэн дүгнэлтэд хүрч болно. Добу мэргэн өнгөрсний дараа Бодончирыг эргүй байтал төрүүлсэн бөгөөд тус хөвгүүнээс Нирун монголын Хиад Боржигиний удам гарсан билээ.

Нэрний утга[засварлах | edit source]

Алун гэдэг нь Ариун гэсэн гэсэн утгатай. Гоо хэмэх нь нэгд, гоо сайхан, хоёрт, ухаа зүсийг илэрхийлсэн байх магадгүй юм.