Алун Гуа
Алунгуа нь Хорь түмэдийн ноён Хорилардай мэргэн, Баргудай мэргэний охин Баргужингоо нарын дундаас төрсөн охин одоогийн Барга ястны өвөг дээдэс юм. Хорь түмэдийн газраа Ариг уснаа төрсөн. Монголын нууц товчоонд Добу мэргэнд богтлогдон очоод Бэлгүнүтэй, Бүгүнүтэй гэх хоёр хөвүүн төрүүлсэн гэжээ. Харин Абул Газыгийн Монголчуудын түүх, Судрын чуулганд Бугуту Салжи, Буха Хатаги, гэх хоёр хөвгүүнтэй гэсэн байна. Эндээс харвал нөхөрт гараад хоёр хөвгүүнтэй болсон гэсэн дүгнэлтэд хүрч болно. Добу мэргэн өнгөрсний дараа Бодончарыг эргүй байтал төрүүлсэн бөгөөд тус хөвгүүнээс Нирун монголын Хиад Боржигиний удам гарсан билээ.
Нэрний утга[засварлах | кодоор засварлах]
Алун гэдэг нь Ариун гэсэн гэсэн утгатай. Гоо хэмэх нь нэгд, гоо сайхан, хоёрт, ухаа зүсийг илэрхийлсэн байх магадгүй юм.