Jump to content

Алшаа хошуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Алшаа хошуу (1697-1950) бол оршин тогтнохоо больсон хошуу юм. Энэ хошуу нь одоогийн ӨМӨЗО-ын Алшаа аймгийн Алшаа зүүн болон Алшаа баруун хошууны нутагт байрладаг байв.

Алшаа хошуу нь 1697 онд байгуулагдсан. Чин гүрний үед энэ хошууг "Алашаагийн Өөлд хошуу", мөн "Баруун Бор тохойн Өөлд хошуу" буюу "Алашаагийн Хошууд хошуу" гэж нэрлэдэг байжээ. Тухайн үед энэ нь аль ч чуулганд харьяалагддаггүй байсан бөгөөд Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамын шууд харьяанд байв. Гэсэн хэдий ч засаг ноён нь Шанси-Ганьсугийн бүгдийг захирагч сайдын (陝甘總督) тушаалыг дагаж мөрдөх шаардлагатай байв.

1950 онд тус хошууг "Алшаа Өөртөө Засах Орон" болгон өөрчлөн зохион байгуулж, Ниншя мужийн харьяанд оруулсан. 1954 онд Ниншя мужийг Ниншя - Хотонгийн өөртөө засах орон болгон өөрчлөн зохион байгуулсан. Үүний зэрэгцээ Алшаа Өөртөө Засах Орныг "Алшаа хошуу" болгон өөрчлөн зохион байгуулж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур аймгийн харьяанд оруулсан.

1961 онд Алшаа хошууг Алшаа зүүн болон баруун хошуунуудад хуваажээ.

Засаг ноёдын үе залгамжлал[1][2]
НэрЦолБүрэн эрхийн хугацааТайлбар
ХоролиЗасаг, төрийн бэйл1686-1707Гүүш ханы 4-р хүү Баян авгай Аюушийн том хүү.
АбууЗасаг, төрийн жүн ван1709-17391709 оноос төрийн бэйл, 1723 оноос төрийн жүн ван, 1729 оноос төрийн бэйл, 1731 оноос төрийн жүн ван
ЛувсандоржЗасаг, хошой чин ван1739-17831739 оноос төрийн бэйл, 1757 оноос төрийн жүн ван, 1765 оноос хошой чин ван
ВанчинбамбарЗасаг, хошой чин ван1783-1804
МахбалЗасаг, хошой чин ван1804-1832
НандавсүрэнЗасаг, хошой чин ван1832-1876
ГүнсэнжүрмэдЗасаг, хошой чин ван1844-1876
ДолдсэрэнЗасаг, хошой чин ван1876-1910
ДаваанбүлүгжалаЗасаг, хошой чин ван1910-1931
ДарьзаяаЗасаг, хошой чин ван1931-1949
  1. 清史稿/卷211
  2. 阿拉善盟档案史志局, ed. (2015). 清代蒙古各旗札萨克和王公世袭集 (Хятад хэлээр). 宁夏人民出版社. х. 91–94. ISBN 978-7-227-06076-5.