Jump to content

Альберто Моравиа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Альберто Моравиа (итал. Alberto Moravia; 1907 оны 11-р сарын 28-нд Ром хотод төрж, 1990 оны 9-р сарын 26-нд Ромд нас барсан) — Италийн зохиолч бөгөөд сэтгүүлч.

Альберто Моравиа еврей гаралтай Италийн архитектор, зураач Карло Пинкерле (Венецид төрсөн) ба Тереза ​​Игиниа де Марсанич нарын хүү. Түүний жинхэнэ овог Пинкерле байсан бөгөөд хожим авсан Моравиа хэмээх нууц нэр нь еврей эмээгийнх нь овог байжээ. Альберто нь эгч Адрианагийн дараа гэр бүлийн хоёр дахь хүүхэд байсан бөгөөд 1909 онд дүү Елена, 1914 онд дүү Моравиа Гастон нар мэндэлжээ.

Ирээдүйн зохиолч 9 настайдаа ясны сүрьеэ өвчнөөр өвдөж, 17 настайдаа л эдгэрч чадсан юм. Энэ өвчин Моравийн хувийн шинж чанарыг төлөвшүүлэхэд маш хүчтэй нөлөөлсөн. Тэрээр Итали, Австри, Германы янз бүрийн уулын сувиллын газруудад таван жил хэвтэрт байсан. Өвчнийхөө үеэр Альберто маш их уншиж, ялангуяа XVII-XVIII зууны сонгодог зохиолуудад татагдаж, гадаад хэл сурч, хамгийн чухал нь зохиолчийн карьераа эхлүүлсэн байна.