Альфонсо X Эль Сабио Их Сургууль

Альфонсо X Эль Сабио Их Сургууль (Испани: Universidad Alfonso X El Sabio, товчоор UAX, орчуулбал "Цэцэн" X Альфонсо их сургууль) нь Испанийн Мадридын Өөртөө Засах Нутагт орших, хувийн их сургууль юм.
Тус сургуульд 8,500 гаруй оюутан суралцдаг. UAX нь оюутнуудад 150 гаруй их сургуультай оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломж олгодог. Хичээлийн жилийн хувьд улирлын тогтолцоотой бөгөөд 9-р сарын сүүлээр эхэлж, 6-р сард дуусдаг.
2019 оны 3-р сард, CVC Capital Partners компани UAX-д хөрөнгө оруулалт хийж, дотоод болон олон улсын түвшинд өсөлтөө хангах 5 жилийн төлөвлөгөө хэрэгжүүлэхээр болсон. Acuris-ийн мэдээлснээр уг хэлцэл нь 1.1 тэрбум еврогоор үнэлэгдсэн.
Түүха
[засварлах | кодоор засварлах]UAX нь 1992 онд байгуулагдсан бөгөөд 1993 онд Испанийн парламентаар хүлээн зөвшөөрөгдсөн анхны хувийн их сургууль болсон. Тус сургуулийг үүсгэн байгуулагч Хесус Нуньес Вильянуэва де ла Каньяда суурингийн захиргаатай тохиролцсоны үндсэн дээр 75 жилийн хугацаатайгаар 1 сая м² газар ашиглах эрх авч, сургуулийн хотхоныг байгуулсан.
2019 онд, UAX нь CVC Capital Partners хөрөнгө оруулалтын зөвлөх компанитай хамтран дээд боловсролын салбарт олон улсын тэргүүлэгч болох зорилготой түншлэлээ зарласан. Уг 5 жилийн хөгжлийн төлөвлөгөө нь органик ба органик бус өсөлтийг багтаасан. Органик өсөлт нь сургалтын хөтөлбөрийг өргөтгөх, онлайн оюутны тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн сургалтыг бэхжүүлэх зэрэг хүчин зүйлсээр дэмжигдэнэ.