Jump to content

Альфред Мужийн Коллеж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Альфред Мужийн Коллеж

[засварлах | кодоор засварлах]

Альфред Мужийн Коллеж (ASC, SUNY Alfred, SUNY Alfred State) нь АНУ-ын Нью-Йорк мужийн Альфред хотод байрладаг коллеж юм. Энэ нь Нью-Йоркийн Мужийн Их Сургуулийн (SUNY) бүрэлдэхүүнд багтдаг.

Коллеж нь бакалавр болон дунд боловсролын зэрэг (associate degree) олгох хөтөлбөрүүдтэй. Энэ коллеж нь Дээд Боловсролын Дунд Атлантын Комиссоос (Middle States Commission on Higher Education) магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Rochester-ийн бүс нутгийн коллежуудын консорциумын гишүүн юм.

Альфред Их Сургууль ба Альфред Мужийн Коллеж хоёрын үүсэл нь “Alfred Select School” хэмээх анхан шатны багш нарын сургуультай холбоотой. Уг сургууль нь тэгш боломжийг дэмжсэн бодлогоороо нэртэй байв.

1908 онд Альфред Их Сургуулийн Ерөнхийлөгч Бүүт С. Дэвис Нью-Йорк мужийн хууль тогтоогчдод хандаж, Хөдөө аж ахуйн сургуулийг Альфредын их сургуулийн хотхонд байршуулах санал гаргажээ. Үүний үр дүнд 75,000 долларын санхүүжилт хуваарилагдаж, гурван барилга, ферм, мал амьтан, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн төлөвлөлт хийгдсэн бөгөөд сургууль ийнхүү албан ёсоор эхэлсэн юм.

Альфред Мужийн Коллеж нь урлаг, хэрэглээний технологи, архитектур ба удирдлага, инженерийн технологийн чиглэлээр нийт 80 гаруй мэргэжлийн хөтөлбөр санал болгодог.

Багш нарын харьцаа: оюутан 17:1 бөгөөд багш нар нь тухайн салбартаа сайн боловсролтой, мэргэжлийн холбоо сүлбээгээ хадгалдаг.