Альфред их сургууль
Альфред их сургууль нь АНУ-ын Нью Йорк мужийн Альфред хотод байрладаг хувийн их сургууль юм. Бакалаврын нийт оюутны тоо нь ойролцоогоор 1600. Их сургууль нь Нью Йорк мужийн Керамикийн коллежийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд Иннамори инженерийн сургууль, Урлаг ба дизайны сургуультай.
Альфред их сургууль нь Долоо дахь өдрийн баптист сүмийн байгуулсан шашны сургуулиас үүсэлтэй. 1836 онд Долоо дахь өдрийн баптистын гишүүн Бетүэл С. Чөрч Альфред хотод коллеж байгуулах үүрэг авч, хичээл зааж эхэлсэн бөгөөд тухайн үеийн сүмийн тусгай сангууд болон "Эмэгтэйчүүдийн боловсролын нийгэмлэг"-ээс санхүүгийн дэмжлэг авсан байна.
Тухайн үед маш ховор тохиолдол байсан ч энэхүү сургууль нь эрэгтэй, эмэгтэй хамт суралцах боломжтой байсан бөгөөд анхны 20 жилийн дотор Африк гаралтай Америк болон уугуул америк оюутнуудыг элсүүлсэн. Энэхүү сургууль нь 1842 онд Нью Йорк мужийн Боловсролын зөвлөлөөс "Альфред академи" нэрээр анхны албан ёсны батламжаа авч, анх багш бэлтгэх зорилготойгоор байгуулагдаж, хожим өргөжсөн.