Аль-Макризи
Таки ад-Дин Абу Аль-Аббас Ахмад ибн Али аль-Макризи (араб. تقى الدين أحمد بن على بن عبد القادر بن محمد المقريزى;; 1364 онд Каир хотод төрсөн — 1442 онд Каирт нас барсан) — Мамлюкийн үеийн Египетийн түүхч болон газар зүйч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Аль-Макризи Каир хотод, уулархаг Ливаны нутагт төрсөн Бану аль-Макризигийн гэр бүлд төрсөн. Исламын шашны Суннит урсгалын Шафи сургуульд хууль эрх зүйн боловсрол эзэмшсэн тэрээр "кази" буюу шүүгч, "мухтасиб" буюу шашны ёс зүйг баримтлуулагч, "медресе" буюу исламын шашны дунд сургуулийн багшийн албан тушаал хашиж байжээ. Дамаскад байх хугацаандаа (1408–1418) медресед багшилж, "вакфууд" буюу шашны өмчийн асуудал хариуцсан эрх зүйч байжээ. Каир руу буцаж ирээд тэрээр өөрийгөө бүхэлдээ эрдэм шинжилгээний ажилд зориулсан байна.
Аль-Макризигийн хамгийн том хэвлэгдсэн бүтээл болох "Китаб ассулук ли марифат дувал аль-мулук" ("Захирагч угсааныхныг ойлгох замуудын тухай ном") нь айюбичууд болон мамлюкуудын түүхэнд зориулагдсан бөгөөд түүний тайлбар 1440 он хүртэл үргэлжилдэг. Алтан Ордын тухай бүтээлийн хэсгүүдийг герман гаралтай оросын эрдэмтэн Владимир Тизенхаузен орос хэл рүү орчуулан хэвлүүлж байжээ.