Jump to content

Амарбаярын Шагдарсүрэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Амарбаярын Шагдарсүрэн
Ерөнхий мэдээлэл
Төрсөн1941
ХарьяалалМонгол үндэстэн
МэргэжилИргэний ба үйлдвэрийн барилгын инженер, улс төр судлаач, эдийн засгийн ухааны Доктор [PhD], Профессор


Амарбаярын Шагдарсүрэн (1941 оны 5-р сарын 01-нд Ховд аймгийн Булган сум “Шар хулс”-ны Зэл мод гэдэг газар төрсөн. Монгол улсын Төр, нийгмийн зүтгэлтэн, судлаач, нэрт соён гэгээрүүлэгч, Зохиолч, Яруу найрагч, Эдийн засгийн ухааны Доктор [PhD], Профессор.

Төгссөн сургууль

[засварлах | кодоор засварлах]
  • 1949-1956 онд Булган сумын бүрэн бус дунд сургууль
  • 1956-1958 онд Нийслэлийн Сүхбаатарын нэрэмжит Хоёрдугаар дунд сургуулийн 8,9-р анги
  • 1958-1959 онд Ховд аймгийн 10 жилийн Нэгдүгээр дунд сургуулийн 10-р анги
  • 1959-1964 онд МУИС-ийн Барилга инженерийн факультет
  • 1966 онд Улаанбаатар хотын, 1988 онд Москва хотын Улс төрийн оройн Их сургуулиудыг тус тус дүүргэсэн.
  • Улс төрийн дээд боловсролтой, Үйлдвэрийн болон Иргэний барилгын инженер, Эдийн засагч мэргэжилтэй
  • 2004 онд Эдийн засгийн ухааны доктор [PhD], “Профессор цолыг хамгаалсан

Шагдарсүрэн эгэл малчин Амарбаярын бага хүү болон мэндэлжээ. Хонгараачин овогт Вангийн торгууд ястан.

Эх нутгаа, элгэн саднаа гэсэн халуун сэтгэлтэй Монгол улсын иргэн. Хүүхэд нас нь дайны хүнд хэцүү цагт зөвхөн мал аж ахуй, газар тариалангаар амьдарч өсөж торнисон.

Аав Жаргалын Амарбаяр нь мал маллах, тариа тарих, хар бор ажилд хатуужсан, эмнэг хангал сургах, морь буйгуйлдах, исгэрдгээрээ нутаг усандаа нэртэй, хүнд тусч, төрийн хар хүн байжээ.

Харин ээж Баясгалангын Түвшээ их ажилсаг, үр хүүхдээ сургаал үгээр хүмүүжүүлсэн гэдэг. Хүүхдүүд нь ч бор зүрхээрээ эрдэм номтой хүн болцгоосон.

Ах эгч хоёр нь түүнээс олон насаар ах байсан учир дүүдээ зааж сургадаг. Эгч Цэвэг нь үйлэнд уран. Харин эх барих эмэгтэйчүүдийн эмчээр хот, хөдөөгийн эмнэлэгүүдэд насаараа ажиллаж, бусдын сайн сайхны төлөө амьдралаа зориулж явсан түүний ах Пагам Шагдарсүрэнгийн “Далдугаар зөрлөг” номын Монгол бичгийг гар бичмэлээр алдаа мадаггүй уран гоёор бичсэн байдаг.

А.Шагдарсүрэн 1959 онд МУИС-ийн Барилга инженерийн анги нээгдэхэд анхны элсэн суралцагч нь болж 1964 онд Үйлдвэрийн ба Иргэний барилгын инженер мэргэжил эзэмшсэн “анхны” төгсөгч.

Түүний амьдралд анхны тодотголтой олон юм бий. Ахуйн соёлд хувьсал хийж электрон барааг Монголд оруулж ирж шинэ дэвшил бий болгосон. Ивээн тэтгэж, гар бие оролцсон оюуны бүтээлүүд нь тавь, жараар тоологдоно.

Өдгөө 80 гаруй насыг зооглон буй Амарбаярын Шагдарсүрэнгийн хувийн сан хөмрөг, оюуны өвийг цэгцлэн үзвэл түүний хийсэн бүтээсэн нь арвин их.

Жирийн малчин ардын хүү хэрхэн төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн судлаач, итгэлт бизнесмэн болж, үйлдвэр, худалдаа үйлчилгээний салбарт нэгэн жарны амьдралаа зориулжээ. Шагдарсүрэн гэргий Рэнцэнгийн Содномтойгоо 1966 онд гэр бүл болжээ.

Түүний хань хүний их эмч. Тэд гурван хүүтэй. “Бурмаар эрхлүүлэхээр урмаар эрхлүүл” гэсэн зарчмаар хүүхдүүдээ өсгөсөн.

Монгол улсад хийсэн бүтээснээрээ манлайлж буй анхдагч компаниудын нэг нь Шагдарсүрэн хань, гурван хүүхдүүдийнхээ хамтаар бий болгосон “Номин Холдинг” ХХК юм. Гэр бүлийн таван гишүүний Хувиараа Эрхлэх Аж Ахуй ( ХЭАА)-аар эхэлж эдүгээ 6000 ажилтантай болж 30 гаруй компанитай болтлоо өргөжин тэлжээ.

  • 1964-1971 онд Байшин үйлдвэрлэх Комбинатад Ахлах техникч, Ерөнхий инженер
  • Улаанбаатар хотын барилга трестэд Даамал, Ангийн ерөнхий инженер.
  • 1971-1976 онд МҮЭ-ийн Төв зөвлөлд Барилга, Ой мод боловсруулах үйлдвэрийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн Төв хорооны “Анхны” Нарийн бичгийн дарга, МҮЭ-ийн Соёлын төв ордны “Анхны” дарга
  • 1976-1984 онд Улаанбаатар хотын Сүхбаатар районы Намын хорооны Үйлдвэр үйлчилгээ эрхэлсэн “Анхны” Нарийн бичгийн дарга.
  • 1984-1989 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Худалдааны Төлөөлөгчийн газарт барилгын асуудал хариуцсан мэргэжилтэн
  • 1989-1992 онд Улаанбаатар хотын Октябрийн районы Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Орлогч дарга
  • 1992-1993 онд Материал Импекс Хангамжийн нэгдэлд Хэлтсийн дарга
  • 1993-2000 онд Номин трейд ХХК-д Ерөнхий менежер
  • 1999-2000 онд “Эрдэнэт хивс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга
  • 1999-2019 онд “Чингэс хаан” дээд сургуулийн ТУЗ-ийн “Анхны” дарга
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2007 оноос “Монгол тэмүүлэл-Сайхан Монгол орон”ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга
  • 2004 оноос одоог хүртэл “Номин холдинг” ХХК-ийн зөвлөх
  • 2004 оноос Натурал Текстайл Групп ( NCD)-ын ТУЗ-ын гишүүн.

ГАР БИЕ ОРОЛЦСОН, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД

  • Атар-Өргөө ХК-ийн барилга 1963 он
  • 15-р хорооллын угсармал орон сууцны барилгууд 1964-1969 он
  • Улаанбаатар хотын 100 автобусны зогсоол 1969-1970 он
  • БНМАУ-ын Холбооны Яамны барилга 1969-1971 он
  • Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг 1969-1971 он
  • Монгол кино үйлдвэрийн барилга, Плёнк хадгалах агуулахууд, уурын зуухын хамт 1969-1971 он
  • Шинжлэх ухааны академийн барилга, (Хими, Физик, Түүхийн хүрээлэнгүүд ) 1969-1971 он
  • Төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын өргөтгөл, баруун, зүүн жигүүрийн саравч 1971 он
  • МҮЭ-ийн Соёлын төв ордны барилга 1975-1976 он

ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД /2008-2021/





















































Түүний амьдралд 1984 онд ЗХУ-д ажиллаж амьдрах хувь тохиосон. Ид өөрчлөн байгуулалтаар амьсгалж ажилласан жилүүд дуусч, 1989 оны дундуур эх орондоо ирэхэд ардчилал ялж, иргэд ч дуу хоолойгоо өргөн, нийгэм улс төрийн хувьд өөрчлөлттэй нүүр тулах хүндхэн цаг үед тэрээр Нийслэлийн Октяберийн районы Ардын депутадуудын Хурлын Гүйцэтгэх Захирлын Орлогч даргын албыг хашсан байдаг.

Ардчилалыг бусдын адил талархан дэмжиж, ажил үйлсээрээ тус дэм болох гэж өдөр шөнөгүй зүтгэсэн он жилүүд байлаа. Төрийн ажил амаргүй.

Тэр дундаа 90-ээд оны эхээр Засгийн газрын “20-р тогтоол” гарснаар мөнгөний ханш унаж, юмны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, мөнгөний ханш цаг цагаар унаж, иргэдийн амьдрал ядуурч байсан хүндхэн цаг үе.

Давснаас өөр юмгүй хоосон дэлгүүрүүдээр картын бараа хувиарлаж, айл өрх бүрт хүргэх хүнд ажлыг хийж явсан. Ард нь гарсан ч хариуд нь эрүүл мэндээ алдсан. Гэлээ гээд зүгээр суусангүй.

“Материал импекс” хангамжийн нэгдэлд хэлтсийн даргаар очсон. Нэгэнт муудсан бие сэхэл авалгүй ажлаа өгч, тахир дутуугын 2-р группт хүртэл орсон. Эхнэр 3 хүүхдийн хамт Номин-5 Хувиараа Эрхлэх Аж Ахуй ( ХЭАА) байгуулж, гэрээрээ оёдлын үйлдвэрлэл эрхэлсэн хүндхэн дурсамж.

А.Шагдарсүрэн хань, гурван хүүхдийн хамт Москва хот 1987 он.

ТҮҮХ, УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЭЭЛҮҮД

1. Гэрээн засаад төрөөн засмуй 2000 он

2. Төрөө түшилцсэн мину 2004 он

3. Хөрөнгө оруулалтын эдийн засгийн асуудалд 2005 он

4. Төр түмнээ дээдэлсэн Номингийнхон 2006 он

5. Бидний аав ээж 2008 он

6. Эрэл, урланг эрхэмлэсэн Эрдэнэт хивснийхэн 2011 он

7. Төр түмнээ дээдэлсэн Номингийнхон 2012 он

8. Номингийн тэмдэглэлүүд 2013 он

9. Mongolian Economy сэтгүүлийн тусгай дугаар 2017 он

10. Төр түмнээ дээдэлсэн Номингийнхон 2017 он

11. Далдугаар зөрлөг II (Намтрын товчоон, Дурсамж,Номын өмнөтгөл, Нөхдийн дотно үг, Миний хэлсэн үг) 2020 он

12. Далдугаар зөрлөг III (Хэвлэл мэдээллийн нийтлэл, ярилцлага, Уншигчдын санал, шүүмж) 2020 он

13. Mongolian Economy сэтгүүийн тусгай дугаар 2021 он

14. Гар бие оролцсон бүтээн байгуулалтууд мину 2021 он

15. Торгуудын түүхэн товчоон 2021 он

16. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Доктор, Профессор, Зурхай судлаач, Монгол Улсын Ардын багш Л.Тэрбиш, Хувраг Түвдэн Довдан, Зурхайч Доржийн Цогтбаатар лам нарын цаг тооны бичгүүдийг харьцуулан судалж жил жилийн цаг тооны бичиг календарыг дэхь жилдээ гаргаж байна. 2026-2027 он

УТГА ЗОХИОЛ, ЯРУУ НАЙРГИЙН БҮТЭЭЛҮҮД

1. Итгэлийн тухай дуулал 2002 он

2. 1206 зүйр цэцэн үг 2005 он

3. 2006 зүйр цэцэн үг 2005 он

4. “Номин эрдэнийн орон” дуу шүлгийн түүвэр 2007 он

5. Цаг тооны хуанли 2009-2020 он

6. Зүйр цэцэн үгийн хоймсон хураангуй 2010, 2012 он

7. “Номин эрдэнийн орон”[хоёр дахь хэвлэл] 2010 он

8. Гурван найраглал 2011 он

9. Хоймслон буулгасан гурван найраглал 2012 он

10. Номингийн тэмдэглэл өгүүллүүд 2012 он

11. “Номин эрдэнийн аялгуу” дууны түүвэр, CD 2012 он

12. Гурамслан буулгасан гурван найраглал [кирил, монгол бичиг, англи] 2012 он

13. Баруун Монгол ардын дуу, хөгжим [А.Шагдарсүрэн, Ж.Төмөрхуяг] 2013 он

14. “Мажестик буюу Оюуны гайхамшигт өв” Сэтгүүл 2013, 2015 он

15. “Мажестик буюу Оюуны гайхамшигт өв” Сэтгүүл [Үлэг гүрвэл] 2013 он

16. Дөрвөн найраглал , дөрмөсөн хадмал 2014 он [кирил, монгол бичиг, англи орос]

17. Зүйр цэцэн үгийн шилмэл хураангуй I, II 2016, 2017 он

18. Ойрад холбоо үг, аялгын тайлал 2018 он

19. Буурал түүхийн эзэд баримтад кино 2019 он

20. “Далдугаар зөрлөг” I [дуу, шүлэг, найраглал, тэмдэглэл] 2020 он


Ивээн тэтгэсэн оюуны бүтээлүүд

[засварлах | кодоор засварлах]

1. Физикийн бодлогын цуврал [ЕБС-ийн сурагчдад] 1998 он

2. Майкл Жексон... 1998 он

3. Монголын 100 хаан, 8 богд цуврал бүтээлууд 1999-2019 он

4. Чингис хаан 1999 он

5. Чингис хаан судлал (цуврал сэтгүүл) 2000 оноос

6. Төрийн ажилтны ёс зүй 2001 он

7. Мөнгө ярьдагсан бол 2002 он

8. Торгууд ардын аман зохиол 2003 он

9. Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Их эзэн Чингис хаан 2003 он

10. Чингис хааны нэвтэрхий толь 2004 он

11. Монголын тусгаар тогтнолын түүхэн хураангуй ба Зүүн гарын Ойрад Монгол, Ардын журамт цэргүүдийн дурдатгал 2005 он

12. Монголын аялал жуулчлалын нэвтэрхий толь 2005 он

13. Вангийн торгууд түмний түүхэн дурдатгал 2005 он

14. Фермерийн аж ахуйн зохион байгуулалтын загвар 2006 он

15. Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл [Онцгой байдлын албатай хамтарсан] 2006 он

16. Галдан бошигт хаан 2006 он

17. Махагүрсис, Молон, Мандуул хаад 2007 он

18. Сүлдэт хилийн холбоо (Дуу шүлгийн дээжис) 2007 он

19. Хөөрхий дөө миний аав, ээж, нутаг ус бидэн дөрөв 2007 он

20. Ахдаа илгээсэн арван захидал 2007 он

21. Бас л завгүй CD 2007 он

22. Т.Султаны уран бүтээлийн үнэ цэнэд хөтлөхүй 2008 он

23. Хүүхэд, гэр бүл, улсын хөгжил 2010 он

24. Монгол ухаанаар хөгжихүй цувралууд 2009, 2010, 2013, 2015 он

25. Монгол ухаанаар хөгжихүй (Өөрийн ном) 2009 он

26. Үр хүүхэддээ үлдээх өв сургамж 2009 он

27. Борлуулалт арилжааны цагийг эзэлсэн 100 агуу санамж 2010 он

28. Мэргэн санаа 2012 он

29. Торгуудын Их нүүдэл 2011 он

30. Ойрад уг аялгын тайлал 2013 он

31. Намжаа Вангийн Алтан овоо 2013 он

32. Жижиглэн худалдаа (сурах бичиг) 2013 он

33. Бизнес төлөвлөлт (аргазүй, аргачлал. 2013 он

34. Монголын сэтгүүлзүй 100 жил (Хамгийн, Хамгийн) 2013 он

35. Гонгорын Рэнцэнгийнгийнхан 2014 он

36. Эртэч Монгол цувралууд I, II 2014, 2015 он

37. Хөгжил дэвшилд өрнөсөн он жилүүд 2015 он

38. Халуун нар, сэрүүн салхи 2016 он

39. Алтайд гаргасан мөр 2016 он

40. Чингис хааны амжилтын нууц 2016 он

41. Вангийн торгуудын бахархан дуурайх үйлстэн 2018 он

42. Орчуулгын онол, дадлагын зарим асуудал 2018 он

43. Даяаршил, боловсрол, хүмүүжил 2019 он

44. Жарны дуун шастир роман 2019 он

45. Далай Их Торгууд түмний түүх (сонсдог ном) 2020 он

46. Ховд хотын бага тайлбар толь 2020 он

47. Энэ Цагийн Монголчууд I, II боть 2024 он “Аян замын тэмдэглэл”

ЗОХИОН БҮТЭЭСЭН ТОВШУУР ХӨГЖМҮҮД

• А.Шагдарсүрэн, Ж.Төмөрхуяг нар санаачлан зохион бүтээсэн 5 төрлийн товшуур хөгжмөө Χοвд аймгийн Булган суманд бэлэглэжээ.

1. Торгууд товшуур 2. Хун хэц товшуур 3. Орог тэх оньсон наадгайт товшуур 4 Жангар Хоромсом товшуур 5. Шигширэг, хос бөмбөртэй товшуур


БАРУУН МОНГОЛ АРДЫН ДУУ ХӨГЖИМ

Баруун Монгол ардын дуу хөгжим номыг гаргахдаа холбогдуулан Ойрадын өв соёл судлалын нийгэмлэгээс “Ойрад үг” аялагын тайлал ( Д.Насанжаргал, А.Туул), “Баруун Монголын хаант улсын түүх” (Х.Лхагвасүрэн) номуудыг хэвлэн гаргаж, “Тод үсэг” буюу Тод Монгол бичгийн цагаан толгойг крилл үсэгт хадан буулгаж, Үндэсний цахим нэвтэрхий тольд “Шиньжан- Уйгурын өөртөө засах орон, “Торгууд ястан”, “Торгуудын их нүүдэл” “Уваш хаан” зэрэг Ойрад судлалтай холбоотой олон мэдээллүүдийг бэлтгэн оруулав. 2013 он


Энэхүү номонд Шиньжаны Борталын аялгуу, Шиньжан Уйгурын Ойрад Монголчуудын дуу хуур, клипийг багтаасан 30 гаруй CD, ном тохимлоос авсан дуу хөгжим, нотыг өөрсдийн бичсэн дүрс бичлэгийн хамт ганцхан dvd-д багтааснаар Баруун Монголын дуу хөгжимтэй танилцах, түүнээс суралцах, судлах бололцоог бүрдүүлжээ. Энэхүү номонд Ойрад Монголын 260 гаруй шошдор буюу ардын богино дуу, 150 орчим уртын дуу, Жангарын тууль болон ерөөл магтаал, бүүвэйн дуу, тойг хийгээд орчин цагийн өнгө төрхийг илтгэсэн цөөн хэдэн зохиолын дууг багтаажээ.

Монгол ардын зүйр цэцэн үгсийн шигшмэл

Амарбаярын Шагдарсүрэн өөрийн ах А.Пагма болон гэр бүл хүүхдүүдийн хамт хичээнгүйлэн гаргасан Монгол ардын зүйр цэцэн үгийн кирилл болон гар бичмэл Монгол үсгээр хоймлон хадаж буулгасан шигшмэл. 2023 он


Зүйр цэцэн үгийг буух утгын тайлал, тайлбартай нь тусгайлан бэлтгэж гаргасан “Монгол хэлний тайлбар толь” байдгаас “Зүйр цэцэн үгийн тайлбар толь” бичиг одоогоор байхгүй.

А.ШАГДАРСҮРЭНГИЙН ОРОЛЦСОН ДУУ,ДҮРС БИЧЛЭГИЙН БҮТЭЭЛҮҮД

1. Аав найраглал Аудио найраглал

2. Ахын минь ачлал Дуу

3. Номин Эрдэнийн аялгуу-1 CD 17 дуутай

4. Номин Эрдэнийн аялгуу-2 CD 16 дуутай

5. Улсын Их дэлгүүр 100 жил Баримтад кино

6. Бас л завгүй CD найраглал

7. Баруун Монгол ардын дуу хөгжим DVD 400 дуу, хөгжим

8. Хатан ижий Баримтад кино

9. Буурал түүхийн эзэд Баримтад кино

10. Алтан Соёмбот төрийн далбаа Дуу

11. Торгууд нутаг Торгууд ардын дуу

12. Номин холдинг 20,30 жил Баримтад кино

13. Үндэсний Худалдаа 100 жил Баримтад кино

14. Монгол тэмүүлэл Баримтад кино

15. Хүмүүс ба он жилүүд Баримтад кино

16. БНМАУ-ын баатар Э.Шийлэг Баримтад кино

17. Монгол тэмүүлэл Дуу


  • 1971, 1981, 1991, 2001, 2011 онд Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн Хүндэт медаль
  • 1981 онд Тэргүүний барилгачин цол
  • 1992 онд Улаанбаатар хотын хүндэт тэмдэг
  • 1996 онд Хэрэглэгчдийн итгэлт бизнесмен цол
  • 1997 онд Худалдаа, үйлдвэрийн Тэргүүний ажилтан цол
  • 1999 онд Худалдааны гавьяат ажилтан цол
  • 2003 оны Санхүү, эдийн засгийн албаны хүндэт тэмдэг
  • 2004 онд “Чингэс хаан” дээд сургуулийн Хүндэт доктор цол
  • 2005 онд “Монгол төрийн алтан санг арвижуулагч” одон
  • 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн

Хүндэт медаль

  • 2007 онд Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дээд шагнал Хийморийн одон
  • 2010 онд Нийгмийн хөгжлийн Шилдэг зүтгэлтэн Одон
  • 2011 онд МАН-ын “Тусгаар тогтнол” одон
  • 2011 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал
  • 2012 онд Энхтайваны “Алтан од” одон
  • 2013 Үндэсний цахим өв академийн “Номч”[Академич] цол гэрэгэ
  • 2017 онд Монголын Хэрэглэгчдийн удирдлагын Академийн “Онцгой бүтээлийн академич” цол, алтан гэрэгэ
  • 2017 онд Монгол улсын Улаанбаатар Их Сургуулийн “Хүндэт доктор” цол
  • 2021 онд “Монгол Ардын Нам”-ын 100 жилийн ойн Хүндэт медаль
  • 2021 онд Сүхбаатарын одон


Улс төрийн замнал

[засварлах | кодоор засварлах]

Шагдарсүрэн 1995 онд УИХ-ын сонгуульд тухайн үеийн Засгийн газрын тэргүүн, Ардчилсан намын дарга Р.Амаржаргалтай өрсөлдөн ялалт байгуулж 2000-2004 онд Улсын Их Хуралд сонгогдон ажиллахдаа 20 гаруй хуулийн ажлын хэсэг ахалж батлуулан, 35 хуульд нь нэмэлт өөрчлөлтийг хийж чадсан.

УИХ-ын гишүүн П.Жасрай, Б.Чадраа нартай хуралын танхимд. 2003 он

• Мянганы зам төсөл хэрэгжүүлэхэд нь дэмжин нийтийг уриалж анхны хандив өргөж бусдыг уриалж ажилласан.

• МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Өөрийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд 9 гол зүйлд анхаарч ажиллахаар амлалт авчээ. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажиллаж, Улсын Их Хурал 990 хууль, тогтоол батлан гаргасны 26 хувийг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж ард түмний амьдралд хүрсэн томоохон ажлуудаас нь:

1.Улсын Их хурлаас “Аж Ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хууль гаргасан нь хувийн хэвшлийнхэнд маш том боломж олгосон. Учир нь төр, хүмүүсийн хийж бүтээхэд нь саад учруулагч гэж ойлгогдох хэмжээнд хүрсэн асуудалыг хууль зүйн талаас нь цэгцэлж, хуульд заасны дагуу олгож байх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг эрх, үүрэг хүлээх, хариуцлагыг тодорхойлох шаардлагын улмаас, энэ хуулийн төслийг гаргасан нь УИХ-аас авилгалын эсрэг тэмцэх нэгэн бодитой алхам болсон.

2. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсан нь түүхэн үйл явдал юм. Иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа нийслэлд 0.07 га хүртэл, бүсийн төвд 0.35 га хүртэл, сумын төвд 0.5 га хүртэл газрыг үнэгүй өмчлөх эрхтэй болсон. Мөн гэр бүлийн хамтын хэрэгцээндээ зориулан хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0.1 га газрыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй болов. 2003 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 28.231 иргэн газар өмчлөх тухай хүсэлт гаргаж, 20.837 иргэнд 1,550.02 га газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан байна.

3. Банкны салбарт хөгжлийн бодлого хэрэгжүүлж, олон хэвшлийн банкны эрх зүйн зохицуулалтыг бий болгоход санаачлагатай оролцсон.


Соён гэгээрүүлэх үйлсэд

[засварлах | кодоор засварлах]

Амарбаярын Шагдарсүрэн түмэн олныг гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа энэ цагийн соён гэгээрүүлэгчийн нэг юм.

Бага залуугаасаа нам, төр, олон нийт, үйлдвэр, аж ахуйн байгууллагад идэвхтэй ажиллаж туршлага хуримтлуулж “Монгол Тэмүүлэл - Сайхан Монгол орон” ТББ-ыг найз нөхөдтэйгээ хамтран байгуулж 2008 оноос одоог хүртэл ажиллуулж байна.

Монгол Тэмүүлэл нь: Шинэ мянганд Монгол улс “Хүний хөгжлөөрөө” дэлхийд манлайлах үндэстэн болоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг олон нийтийг хамарсан үндэсний хөдөлгөөн болно гэсэн Алсын хараатай ажиллаж байна.

Монгол ухаанаар дархлаажсан, дэлхийд байр сууриа эзэлсэн, эх оронч, үлгэр жишээ, манлайлагч иргэн болох нь Монгол Тэмүүлэл юм. Тус ТББ-аас зохион байгуулдаг ажлын нэг хэлбэр нь “Эртэч Монгол” уулзалт.

Өглөө эртлэн боссон хүмүүст 6 цагаас 8 цагийн хооронд уригдсан хүмүүсээрээ лекц уншуулж, түүнийг олон нийтэд сурталчилж, товчилж хураангуйлаад ном болгон хэвлүүлдэг.

Зөвхөн энэ арга хэмжээг 140 удаа зохион байгуулагдаад байна. Их дээд сургууль, ЕБС-иуд, албан байгууллагуудаар 7 хоногийн сэдэвт ажлууд зохиодог байна.

Номин холдинг ХХК-ийн үндэслэгч

[засварлах | кодоор засварлах]

Амарбаярын Шагдарсүрэн нь “Номин Холдинг” компанийг анх 1992.07.11 -нд “Номин-5” ХЭАА нэртэйгээр байгуулж, 1996.01.22 -нд “Номин Трейд” ХХК, 2002.05.28 -нд “Номин Холдинг” ХХК болон өргөжин өдгөө Санхүү, Импорт, Экспорт, Дистрибюшн, Борлуулалт үйлчилгээ, Барилга, Үл хөдлөх хөрөнгө, Технологийн Бизнесийн чиглэлүүдээр нийт 30 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнөөдөр Номинчууд дотоодын 10.000. жижиг дунд үйлдвэрлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, Гадаадын 700 харилцагч түншүүдтэй хамтран ажиллаж байна. Монгол улсын 4 удаагийн, Нийслэлийн 4 удаагийн Шилдгийн Шилдэг Аж ахуйн нэгжээр шалгарсан, Топ-100 аж ахуйн нэг юм.

Төр засгаас “Номин холдинг” ХХК-ийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж 2021 онд төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнажээ. Ийнхүү хань гурван хүүхдийн хамт эхлүүлсэн өрхийн үйлдвэрээс өргөжин тэлсээр 30 гаруй жилийн түүхээ итгэл төгс, хийж бүтээсэн амжилтаа ахиулахаар цаг завгүй хөдөлмөрлөсөөр байна.