Амгаланбаярын Амартүвшин
Харагдац
Амгаланбаярын Амартүвшин (1985 онд төрсөн) -Улаанбаатар хотын Засаг даргын орлогч дарга.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Замын цагдаагийн дарга, ОБЕГ, ШШГЕГ-ын дарга асан бригадын генерал Цэвэгмидийн Амгаланбаярын хүү юм.
2007 онд Австралийн Монаш их сургуулийг улс төр, гадаад судлалаар бакалавр, 2011 онд Австралийн Декиний их сургуулийг гадаад харилцааны мэргэжлээр магистр зэрэгтэй хамгаалж, төгссөн.
- 2008 онд УИХ-ын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагч
- 2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, шинжээч, референт
- 2013-2016 онд БНБолгар Улсад суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, консул
- 2016-2024 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн ЗДТГ-т Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм.
- 2020-2024 онд Хан-Уул дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч
- 2024 оноос МАН-аас сонгуульд оролцож Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.
- 2024 оны 10-р сараас Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байна.