Jump to content

Америкийн Еврейчүүдийн Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Америкын Еврейчүүдийн Их Сургууль (American Jewish University AJU) бол Калифорни мужийн Лос-Анжелес хотод байрладаг хувийн их сургууль. 2007 онд Еврейчүүдийн уламжлалын их сургууль болон Брандейс-Бардины хүрээлэн нэгдсэнээр үүссэн. AJU-ийн хичээлийн хуваарилалт нь Урлаг ба Шинжлэх ухааны коллеж , Боловсролын Фингерхат сургууль, Девид Л.Льебер төгсөх сургууль , Раббин шашны судалгааны Зиглер сургууль буюу Еврейн хуучинсаг үзлийн семинар юм. AJU нь сурагчдыг еврейчүүдийн уламжлалд шилжихэд бэлддэг ба шашин хоорондын гэр бүл хосуудыг судлаж , Америкийн еврейчүүд-Израйль хоорондын хамаарлын хүрээлэн , Холокостын ёс зүй , шашин хоорондын хамаарлыг судлахад зориулсан Сиги Зирингийн хүрээлэнг эзэмшдэг. Брандейс-Бардин дотуур байранд энэхүү их сургууль нь Camp Alonim , Gan Alonim Day Camp BCI хөтөлбөрийг Удирдан хянадаг. Энэ сургуулийн хамгийн том бүрэлдэхүүн хэсэг бол жилд нэг удаадаа 12000 сурагч элсүүлдэг Тасралтгүй боловсролын Визин төв юм. Хичээл , лекц , зохиолчийн эвэнт , концерт , үзүүлбэрүүд тухайн нийгэмлэгийн бүх насныханд өдөр шөнө харгалзалгүйгээр санал болгодог.