Америкийн нээлттэй тэмцээн (теннис)

Нэгдсэн Улсын теннисний аварга шалгаруулах нээлттэй тэмцээн (Англи: The United States Open Tennis Championships) буюу товчоор Америкийн нээлттэй тэмцээн Англи: US Open) - Нью-Йорк хотын Үндэсний Теннисний Төвийн талбайд зохион байгуулагдаж буй Их Дуулгын теннисний 4 тэмцээний нэг юм. Үндсэн сугалаа нь уламжлал ёсоор зун, намрын улиралд хоёр долоо хоногийн хугацаанд явагддаг бөгөөд насанд хүрэгчдийн 5, ахлах өсвөрийнхний 4 ангилалд, нийт 9 ялагчдыг тодруулдаг.
Энэхүү тэмцээнийг АНУ-ын Теннисний Холбоо зохион байгуулдаг. 1978 оноос хойш хатуу талбайн өөрчлөлт дээр тоглогддог болсон.
Түүх
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан улсын аварга шалгаруулах тэмцээн (англи. U.S. National Men’s Singles Championship) 1881 оны 8-р сард болсон бөгөөд АНУ-ын эрэгтэйчүүдийн хосын улсын аварга шалгаруулах тэмцээн (англи. U.S. National Men’s Doubles Championship) анх 1900 онд зохион байгуулагджээ.
АНУ-ын Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан тэмцээн (англи. U.S. Women’s National Singles Championship) анх 1887 онд болжээ.
1968 онд 5 аварга шалгаруулах тэмцээнийг бүгдийг нь нэгтгэн Форест Хиллс дэх Вест Сайд теннисний клубт болсон нь АНУ-ын нээлттэй тэмцээн гэж нэрлэгддэг болсон. 1968 оны тэмцээн нь мэргэжлийн теннисчдэд нээлттэй болсон анхны тэмцээн байсан бөгөөд тэр хүртэл тэмцээнд оролцохыг зөвшөөрөөгүй байв. Тэр жил 96 эрэгтэй, 63 эмэгтэй тамирчин өрсөлдөж, шагналын сан нь 100,000 доллар байв. 1978 онд тэмцээнийг Форест Хиллсээс Флашинг Мидоус руу шилжүүлсэн бөгөөд түүнээс хойш жил бүр энд зохион байгуулагдаж байна.