Jump to content

Америкийн уугуул шашин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Америкийн уугуул шашин, Америкийн уугуулын сүсэг бишрэл эсвэл Америкийн индианчуудын шашин америк тивийн уугуул иргэдийн уугуул оюун санааны зан үйл юм. Ёслолын арга замууд нь маш олон янз байж болох бөгөөд улс үндэстэн, овог аймаг, бүоэг хүмүүс өөр өөр түүх, итгэл үнэмшилд тулгуурладаг. Эртний Европын судлаачид Америкийн уугуул овог аймгууд, тэр ч байтугай жижиг бүлэг хүмүүс тус бүр өөрийн гэсэн шашны зан үйлтэй гэж тодорхойлдог. Шашны номлол нь ганц бурхны, олон бурхан шүтдэг, нэг бүлгээс зөвхөн ганц бурхан шүтдэг, анимист, бөө мөргөл, ниыгэмд байгаа бүхий л бурхныг шүтдэг эсвэл тэдгээрийн хослол байж болно. Уламжлалт итгэл үнэмшил нь ихэвчлэн домог, аман түүх, түүх, ёгт үлгэр ба ёсоор аман уламжлал хэлбэрээр дамждаг. Өнөө үед эрдэмтдийн тэмдэглэснээр маш олон Америкийн олон уугуул иргэд өөрсдийн уламжлалаа дахин сонирхож байна.