Америкийн цэргийн гэмт хэргүүд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

АНУ байгуулагдсанаас хойш түүний арми нэг бус удаа гэмт хэрэг үйлдэж байсан байна. Америкийн армийн анхны гэмт хэрэг нь нутгийн уугуул индианчуудын эсрэг үй олноор хомроглон хэлмэгдүүлэх гэмт хэргийг хийж ирсэн байна.

Индианчуудын эсрэг үйлдсэн гэмт хэргүүд[засварлах | edit source]

Гнадденхаттен аллага[засварлах | edit source]

1782 оны гуравдугаар сарын 08-нд америкийн цэргүүд АНУ-ын Баруун Охайогийн Гнадденхаттены ойролцоох индианчуудын сууринг бүсэлжээ. Суурингийн бүх эрчүүд төрж өссөн нутгаа хамгаалахаар дайтаж байсан тул энд гэрээ сахисан хүүхэд, эмэгтэйчүүд хөгшдүүд л байсан гэдэг. Тиймээс ч тэд америк цэргүүдийг эсэргүүцсэнгүй, харин цэргүүд 100 гаруй хүүхэд эмэгтэйчүүдийг өршөөлгүй хороосон юм.

Шархадсан өвдөг[засварлах | edit source]

АНУ-ын Өмнөд Дакота нутагт “Шархадсан өвдөг” хэмээх сонин нэртэй газар бий. Энд хуучин индианчуудын суурин байсан гэдэг. Нутгийн уугуул иргэдийг америкчууд түрж тэд хоорондоо ид дайтаж байх үед энэ явдал болсон гэдэг. 1890 оны арванхоёрдугаар сарын 29-нд америкийн армийн цэргүүд Сайюукс омгийн индианчудын сууринг бүсэлжээ. Багахан тулааны дараа ихэвчлэн хөгшид хүүхдээс бүрдсэн индианчууд бууж өгсөн байна. Үүний дараа жинхэнэ аймшигт хядлага болж 250-300 гаруй ямар ч зэвсэггүй уугуул нутгийнхныг цэргүүд хөнөөжээ.

Иргэний дайн үеийн гэмт хэргүүд[засварлах | edit source]

Андерсонвиллийн шорон[засварлах | edit source]

Бид фашист германы бөөнөөр хорих лагеруудыг хамгийн аймшигтай гэж боддог. Тэгвэл түүнээс ч аймшигтай лагерийг америкчууд байгуулж олон мянган хүний амь насанд хүрч байв. АНУ-ын иргэний дайны үед Жоржиа мужийн Андерсонвиллд 10 мянган хүнийг нэг дор хорих багтаамжтай асар том шорон байгуулжээ. Гэвч энэ шоронд 34 мянган дайны олзлогдогсод хоригдож байлаа. Зуны халуун нар, өвлийн хүйтэнд хоригдлууд толгой хоргодох ямар ч байгууламж энэ шоронд байгаагүйгээрээ онцлог. Тиймээс 12000 хоригдлууд энд ясаа тавьсан байна. Иргэний дайн дууссаны дараа шоронгийн даргыг хийсэн хэргийнх нь төлөө дүүжлэн хороосон аж.

Америк-Испаний дайны үеийн гэмт хэргүүд[засварлах | edit source]

Балингагийн хядлага[засварлах | edit source]

1898 онд Америк-Испанийн дайны үеэр АНУ-ын цэргүүд Филиппинийг эзэлж авчээ. Испанийн эзэн хаан Филиппийн нэрээр нэрлэгдсэн энэ арал дээр эхний үед америкчууд чөлөөлөгчийн дүрээр бууж байсан ч испаничуудыг хөөгдсөний дараа байдал өөр болжээ. Нэг дарангуйлагчийг нөгөөгөөр нь солихыг хүсээгүй филиппинчүүд америкчуудтай тулалдаж ихээхэн гарз хохирол амсаж ялагдсан юм. Америкийн армийн генерал Жэйкоб Смит цэргүүддээ “зэвсэг барьж чадахуйц, арван наснаас дээших насны бүх эрчүүдийг хөнөө, олзлогдогсод хэрэггүй. Зөвхөн алж, шатаа” хэмээн тушаал өгсөн байдаг. Түүхэнд тэмдэглэгдсэнээр америкчууд энгийн номхон 34000 орчим филиппинчүүдийг хүйс тэмтэрсэн ба энэ хядлагын оргил үе нь 1901 оны есдүгээр сар байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн гэмт хэргүүд[засварлах | edit source]

Дахаогийн хорих лагерь[засварлах | edit source]

1945 оны дөрөвдүгээр сарын 29. Америкийн цэргүүд баруун Германыг эзэлж дууссан үе. Бавария мужийн Дахаогийн хорих лагерийг америкчууд чөлөөлжээ. Лагерьт амьд үлдсэн хоригдлуудыг сулласаны дараа америкчууд 300 гаруй Эс Эс-ийн харгалзагч нарыг бөөнд нь хядсан аж.

Солонгосын дайны үеийн гэмт хэргүүд[засварлах | edit source]

Ногьюн Ри[засварлах | edit source]

1950 оны долдугаар сарын 26-29-ний хооронд Өмнөд Солонгосын Сөүлээс баруун тийш Ногьюн Ри тосгоны дэргэдэх гүүрний орчимд олон зуун хүүхэд эмэгтэйчүүд америк цэргүүдийн довтолгоонд өртөж амиа алдсан. 1950 оны зургадугаар сарын сүүлээр Хойд Солонгос болон Хятадын ардын армийн хамтарсан анги нэгтгэлүүд ширүүн довтолгоо хийж Сөүл хүртэл давшсан ба энэ үед америк болон Өмнөд солонгосын цэргүүд хойгийн гүн рүү улам түрэгдсэн билээ. Энэ үед умардынхан болон хятадуудаас зугтаж армиа бараадан дүрвэсэн асар их дүрвэгсдийн цуваа үүссэн. Яг ийм хүүхэд хөгшид, эмэгтэйчүүдээс бүрдсэн дүрвэгсдийн цувааг америкийн цэргүүд ямар учир шалтгаангүй агаараас довтолж 400 гаруй энгийн иргэдийг хороосон байдаг. Америкийн армийн ахмад дайчин дурсамжиндаа “манай дэслэгч чанга дуугаар хашгирч бүгдийг нь бууд, бүгдийг нь хүүхэд эмэгтэй гэлгүй бүгдийг нь ал” хэмээн орилж байсан тухай бичсэн байдаг.

Вьетнамын дайны үеийн гэмт хэргүүд[засварлах | edit source]

Май Лиагийн хядлага[засварлах | edit source]

АНУ-ын түүхэнд томоор тэмдэглэгдэх өөр улсын иргэдийг бөөнөөр нь хороосон олон цэргийн гэмт хэрэг яах аргагүй Вьетнамд үйлдэгдсэн байдаг. Вьетнамын дайны үеийн эдгээр хэргүүдээс Май Лиагийн хядлага тодоор тэмдэглэгдэн үлджээ. 1968 оны гуравдугаар сарын 16. Өмнөд Вьетнамын энэхүү тосгоны дэргэд америкийн цэргүүд ямар ч зэвсэггүй хүүхэд эмэгтэйчүүд рүү галзуу мэт уулгалан гал нээж, шатаах бөмбөгөөр бөмбөгдөж 300 гаруй иргэдийг хороосон аж. Энэ галзуу хэргийнх нь төлөөсөнд дайны дараа ганцхан офицер 3,5 жил гэрийн хорионд байх ял шийтгүүлж байжээ.

Афган, Иракийн дайны үеийн гэмт хэргүүд[засварлах | edit source]

Азизабадын агаарын дайралт[засварлах | edit source]

2001 онд эхэлсэн Афганистаны дайнд америкчуудын талибуудын эсрэг хийсэн олон дайралт, нисгэгчгүй онгоцны дайралтад өртөн өнөөг хүртэл афганы энгийн номхон иргэд үрэгдсээр байгаа. Азизабадыг энд онцлон нэрлэдэг. 2008 оны наймдугаар сарын 22-ны өдөр Афганистаны Хелманд мужийн Азизабад тосгон руу америкийн цэргүүд агаарын дайралт хийсэн юм. Талибын нөлөө бүхий удирдагчдын нэг Муллах Силикийг энэ тосгонд байгаа хэмээх мэдээллийг авсан америкчууд тосгоныг бөмбөгдөж зуу гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг хороосон юм.

Кандагарын аллага[засварлах | edit source]

2012 оны гуравдугаар сарын 11-нд нэгэн америк цэрэг галзуурсан мэт аллага үйлдсэн. Цэргийн баазаасаа шөнө дунд зэвсэглэж гарсан Роберт Бэйлс гэгч Кандагарын ойролцоох нэгэн дүүрэгт айлууд руу орж таарсан болгоноо буудаж эхэлжээ. Түүний аллагад 16 хүн өртөж амиа алдсан найм нь бага насны хүүхдүүд байсан юм.

Ирак дахь Абу Грейб[засварлах | edit source]

Иракийг эзэлсэн америкчууд Абу Грейб дэх шорондоо хүний эрхийг уландаа гишгэсэн аймшигт эрүү шүүлт явуулдаг байсан нь илэрч олон улс даяар шуугиан дэгдээж байсан цаг саяхан.

Мөн үзэх[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]