Америкийн эрдэс судлал
Америкийн эрдэс судлалийн сэтгүүл: Дэлхий ба Гариг эрхсийн Материалын Олон Улсын Сэтгүүл нь эрдэс судлал, талст судлал, геохими, петрологийн ерөнхий чиглэлүүдийг хамарсан шинжлэх ухааны сэтгүүл юм. Энэ нь Америкийн Эрдэс Судлалын Нийгэмлэгийн албан ёсны сэтгүүл бөгөөд захиалгат болон нээлттэй нийтлэлүүдийг хоёуланг нь нийтэлдэг. Энэхүү сэтгүүл нь холимог нээлттэй сэтгүүл юм. Ерөнхий редакторууд нь Hongwu Xu (Лос Аламосын Үндэсний Лаборатори), Don Baker (МакГилл Их Сургууль) гэх хүмүүс юм. Сэтгүүл нь 1916 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд анхны нийтлэл нь тухайн оны долдугаар сард Филадельфийн Эрдэс Судлалын сэтгүүл, Нью-Йоркийн Эрдэс Судлалын Клуб, Эрдэс Цуглуулагчдын Холбооны тусламж дор хэвлэгдсэн. 1919 оны 12р сарын 30-нд Америкийн Эрдэс Судлалын сэтгүүл байгуулагдаж, American Mineralogist сэтгүүл тус нийгэмлэгийн нэр болсон. American Mineralogist сэтгүүл нь Chemical Abstracts, Science Citation Index, GeoRef, INSPEC зэрэгт хураангуйлагдаж, индекслэгддэг. Journal Citation Reports-ийн дагуу тус сэтгүүлийн 2011 оны нөлөөллийн үзүүлэлт (impact) нь 2.100 байсан. “American Mineralogist Crystal Structure Database” гэх өгөгдлийн санг University of Arizona нь Америкийн Эрдэс Судлалын Нийгэмлэг болон Канадын Эрдэс Судлалын Нийгэмлэгтэй хамтран хөтөлдөг бөгөөд үүнд American Mineralogist, Canadian Mineralogist, European Journal of Mineralogy, Physics and Chemistry of Minerals сэтгүүлүүдэд нийтлэгдсэн бүх талст бүтцүүд хадгалагддаг.