Америкийн Нэгдсэн Улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Америк улс» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
United States of America
Америкийн Нэгдсэн Улс
АНУ-ын төрийн далбаа
Америкийн Нэгдсэн Улсын их тамга
Төрийн далбаа Тамга
Уриа:
E pluribus unum
(„олноос нэг“, анхны хувилбар[1])
In God We Trust
(„Бид бурханд итгэдэг“, 1956 оноос хойш[1])
Албан хэл Де-юре: байхгүй
де-факто: америкийн англи[2]
Нийслэл Вашингтон
Төрийн хэлбэр Холбооны Бүгд Найрамдах Улс
Засаглалын хэлбэр Ерөнхийлөгчийн засаглал
Төрийн тэргүүний зэрэгцээ засгийн газрын тэргүүн Ерөнхийлөгч Доналд Трамп
Газар нутгийн талбай 9.826.675[3] км²
Хүн ам 327.774.344 (2018 оны 5 сарын 23)[4]
Хүн амын нягтрал 33[5] хүн/км²
Хүн амын өсөлт +0,74 %[6] жилд
ДНБ
  • Нийт (нэрлэсэн)
  • Нийт (ХАЧХ)
  • ДНБ/Хүн ам (нэрл.)
  • ДНБ/Хүн ам (ХАЧХ)
2017[7]
  • 19.39 тэрбум $ (1.)
  • 19.390 тэрбум $ (2.)
  • 59.501 $ (8.)
  • 59.501 $ (12.)
Хүний хөгжлийн илтгэцүүр 0,920 (10.) (2016)[8]
Мөнгөн тэмдэгт Америк доллар ($, USD)
Үүсэл 1787/89 (Үндсэн хууль)
Тусгаар тогтносон 1776 оны 7 сарын 4 (Их Британийн Вант Улсаас)
Төрийн дуулал The Star-Spangled Banner
«Одод түгсэн туг»
Үндэсний баярын өдөр 7 сарын 4 (Тусгаар тогтнолын өдөр)
Цагийн бүс UTC−5 - UTC−10
(50 Холбооны муж улс ба Вашингтон)
ТХ-н дугаар USA
ISO 3166 US, USA, 840
Домэйн нэр .us, .gov, .mil, .edu
Утасны бүсчлэлийн дугаар +1 (Хойд Америкийн дугаарлалтын төлөвлөгөөг үзэх)
United States on the globe (North America centered).svg
Karte der USA.png

Америк улс буюу бүтнээр хэлвэл Америкийн Нэгдсэн Улс (товчоор АНУ; англ. United States of America) Умард Америк тивд оршдог. Хойд талаараа Канад, урд талаараа Мексик улстай хиллэх бөгөөд зүүн зүгт Атлантын далай, баруун зүгт Номхон далай, урд зүгт Мексикийн булан хүрдэг. 50 муж улс болон Колумбын тойргоос бүрдсэн холбооны, бүгд найрамдах улс юм. Аляска, Хавай, Пуэрто-Рико зэрэг тусдаа орших нутагтай. 9.6 сая км² газарт (дэлхийд 3-р байр) 313 сая хүн (3-р олон) аж төрж байна. Газрын гадарга, уур амьсгал олон янз, нийслэл нь Вашингтон.

Индиануудын өвөг одоогоос 15.000 жилийн өмнө Америкт ирсэн бөгөөд Европын колоничлол МЭ 16-р зуунаас эхэлсэн. Атлантын эргээр Британийн 13 колони гэж байв. Колонийн ард түмэн далайн чанадын Их Британид захирагдахгүйн төлөө тэмцсэн хувьсгал ялснаас 1776 онд АНУ байгуулагдаж, 1783 онд дайн дуусаж, Европын колониос салсан анхны орон болсон юм. 1787 онд үндсэн хуулиа баталж одоо ч өөрчлөөгүй гэх ба 1791 онд хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмыг тунхагласан ажээ.

Байгуулагдснаасаа хойш Франц, Испанийн хаяа залгаа колониос газар нутаг авч Номхон далай хүртэл тэлсэн ба 19-р зууны дунд үед боолчлолыг халахын төлөө иргэний дайн дэгдэж амжилттай төгссөн. Дэлхийн хоёрдугаар дайнаар цөмийн зэвсэгтэй болж, дараа нь НҮБ-ийг байгуулалцаж, НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн улс болжээ. Хүйтэн дайн төгсөж ЗХУ задарснаар ганц их гүрэн болон үлдсэн гэдэг. Дэлхийн бараг бүх орноос хүн шилжин суусан олон арьс үндэс, олон хэл соёлтны газар болсон бөгөөд цагаан арьстан зонхилдог. Англи хэл голлодог, испани хэл бас хэрэглээнд байна.

АНУ аж үйлдвэржсэн, хөгжингүй улс юм. ДНБ-ийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Цэрэг, технологи сайн.

Газар зүй[засварлах | edit source]

АНУ 9,629,091 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Хятадын өмнөх буюу дэлхийн 3-р том орон юм.

Сансраас харсан зураг
Физик газар зүйн зураг

Байрлал[засварлах | edit source]

Америкийн үндсэн орон (7,663,941 км²) нь Канад, Мексик хоёр улс, Номхон болон Атлантын далай, Мексикийн булангаар хүрээлэгддэг. Салангид газраас хамгийн том нь Умард мөсөн далайд тулсан Аляска (1,717,856 км²) юм. Аляска ej; талаар Канадтай хиллэж, баруун зүгт Берингийн хоолойгоор Оростой ойрхон оршдог. Номхон далайд Хавайн арлууд (28311 км²), Гуам арал, Марианы арлууд, Америкийн Самао, Карибын тэнгист Пуэрто-Рико арал, Виржиний арлууд бий. Америк орон Канадтай 8893 км, Мексиктэй 3327 км газраар хиллэдэг.

Газрын тогтоц[засварлах | edit source]

Америкийн үндсэн орныг хэлвэл Атлантын далай талдаа нам доор, Номхон далай талдаа өндөр байдаг. Атлантын эргийн нам доор газар, Аппалачийн нуруу (ноён оргил нь 2037 м өндөр Митчелл уул), Миссисипи мөрний сав газар, Төв тал (200—500 м), Их тал (500—1600 м), Кордильерийн нуруу оршдог. Кордильерийн Хадтай уулс (Rocky mountains)-ын Элберт уул 4399 м өндөр, Сьерра-Невадагийн нурууны Уитни уул 4421 м хүрнэ. Аляскад Америкийн хамгийн өндөр Мак-Кинли (6193 м) сүндэрлэдэг. Хавай арал галт уулын бүтэцтэй. Оргил нь д.т.д. 4205 м.

Усны зүй[засварлах | edit source]

Америкийн гол мөрд Атлантын (ихэнх нь), Номхон, Умард мөсөн далайн ай савд хамаардаг. Мексикийн буланд цутгадаг Миссисипи (дан урт 3757 км), Миссури (4127 км), Рио-Гранде, Коларадо, Арканзас (2322 км), Ред-Ривер, Номхон далайд юүлдэг Колумб, Аляскын Юкон мөрөн зэрэг томхоныг дурдаж болно.

Канадтай хиллэх хилийн шугам дайраад цэнгэг усны нөөц болсон Их нуурууд хэмээх Дээд, Хурон, Мичиган, Эри, Онтарио гэсэн нэртэй таван том нуур бий.

Түүх[засварлах | edit source]

Жон Трумбуллын "Тусгаар тогтнолын тунхаг" зураг

1492 онд Америк тив нээгдсэнээс хойш, тэнд үүссэн колониудаас эхэлнэ. Тэндэхийн Британий колониуд нь 1776 онд салан тусгаарлаж, улмаар 1783 оны Парисын Гэрээний дагуу Америкийн Нэгдсэн Улс бусад улс орноор хүлээн зөвшөөрөгджээ.

1787 онд батлагдсан Үндсэн хуулийн дагуу АНУ нь холбооны улс болж анхлан байсан 13 муж улс дээр 19, 20-р зууны туршид шинээр 37 муж улс нэмэгдсэн тул тус улс Хойд Америкийн ихэнхийг эзэлсэн томоохон гүрэн болон өргөжжээ.

1861-1865 онд дэгдсэн Иргэний дайн болон 1930-аад оны эдийн засгийн Их хямралын үе нь АНУ-ын түүхийн хамгийн эгзэгтэй үе хэмээн үздэг байна. Дэлхийн I, II дайнд байгуулсан ялалт болон 1991 онд өндөрлөсөн Хүйтэн дайнаас (The Cold War) хойш АНУ нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрний статусаа хадгалсаар байна.

Газар нутаг, хүн ам[засварлах | edit source]

Хүн амын олонхи нь цагаан арьстан.

  • Хар арьстан 29,2 сая
  • Латин гаралтай 16,9 сая
  • Индианчууд – 1,4 сая

Хүн амын 27,1% нь 18 хүртэлх насных бөгөөд 25 сая гаруй хүн 65-аас дээш настай байна. Дундаж наслалт 78. Дөрвөн хүн тутмын 3 нь хот сууринд амьдардаг.

2001 оны байдлаар, хүн амын 52% нь протестант, 24.5% нь католик, 1.4% нь жүдийн шашинтан, 0.5% нь муслим, 0.5% нь буддист, 0.4% нь хинду шашинтан, 14.2% нь шашин шүтлэггүй гэж тодорхойлогдсон байна. Үндсэн хэл нь англи.

Газар нутгийн хэмжээ: 9,631,418 км кв.

Газарзүйн байрлалын онцлог: Энэ нь олон улсын усан замыг ашиглах бүрэн боломжтойгоос гадна харьцангуйгаар тусгаарлагдмал байрлалтай нь бусад бүс нутгийн улс орнуудтай харилцахад тээврийн зардал, цаг хугацаа их шаардах муу талтай ч цэрэг стратегийн аюулгүй байдлыг]] ямар нэг хэмжээгээр хангадаг бөгөөд тухайлбал АНУ-ын нутаг дэвсгэр нь Дэлхийн I, II дайнд огтхон ч өртөөгүй нь үүний илрэл юм.

Засаг захиргаа[засварлах | edit source]

АНУ нь холбооны улс бөгөөд 50 муж улс болон Колумбын тойргоос бүрддэг. Нийслэл хот Вашингтонд 638,5 мянган хүн оршин суудаг. АНУ-ын хамгийн том хот нь Нью-Йорк бөгөөд дүүргийн хамт 9 сая гаруй хүн оршин суудаг.

АНУ-ын Ерөнхийлөгч нь Төрийн болон Засгийн газрын тэргүүн юм. Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг муж улс болгоноос шууд сонгогдсон сонгогчдын саналаар 4 жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхийлөгч нь АНУ-д төрсөн, 35 нас хүрсэн иргэн байх ёстой.

АНУ-ын Засгийн газар буюу Кабинетыг Ерөнхийлөгч томилж, Сенат батлах бөгөөд сайд нар (Төрийн нарийн бичгийн дарга гэх) нь Конгрессын өмнө хариуцлага хүлээх албагүй.

Хууль тогтоох[засварлах | edit source]

Хууль тогтоох байгууллага Конгресс нь 2 танхимаас бүрддэг аж. Дээд танхим Сенат нь зургаан жилийн хугацаагаар муж улс бүрээс 2 гишүүн сонгогдсон 100 гишүүнтэй бөгөөд хоёр жил тутам эдгээрийн гуравны нэг нь дахин сонгуульд ордог байна. Доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд гишүүдийн тоо тухайн муж улсын хүн амын тооноос хамаардаг агаад одоогийн байдлаар 435 суудалтай байна.

Шүүх засаглал[засварлах | edit source]

АНУ-ын Дээд шүүхийн 9 гишүүнийг бүх насаар нь Ерөнхийлөгч томилж, Сенат баталдаг байна. Түүнчлэн АНУ-ын Давж заалдах шүүх, АНУ-ын Тойргийн шүүх, Муж улсын болон анхан шатны шүүх гэж байдаг.

Улс төрийн гол намууд[засварлах | edit source]

АНУ-д үндсэндээ үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалсан АНУ-ын Бүгд Найрамдах нам (1854 онд байгуулагдсан), АНУ-ын Ардчилсан Нам (1828 онд байгуулагдсан) хэмээх хоёр намын систем тогтож, засгийн эрхийг ээлж дараалан барьсаар ирэв. Эдгээр намын үзэл баримтлалд зарчмын ялгаа үгүй боловч БНН хувийн эдийн засагт төрийн оролцоог аль болохоор хязгаарлах чиг шугам баримтлаж байхад АН нь засгийн газар хувийн эдийн засгийг тодорхой хэмжээгээр удирдан зохицуулж, хүн амын нийгмийн асуудалд анхаарах ёстой гэж үздэг байна. Энэ хоёр намаас гадна Шинэчлэлийн нам, Ногооны болон Социал демократ гэх зэрэг улс төрийн 21 нам байдаг. Тэдгээр намууд улс төрийн нөлөө байхгүй, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаггүй.

Эдийн засаг[засварлах | edit source]

Америкийн нэгдсэн улс нь дэлхийн хамгийн том, технологийн хувьд хөгжсөн хүчирхэг эдийн засагтай орон юм. Тус улсын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны дагуу хувийн бизнес давамгайлах үүрэгтэй бөгөөд холбооны болон төрийн байгууллагууд шаардлагатай бараа, үйлчилгээг эдгээр хувийн үйлдвэрлэгчээс худалдан авдаг системтэй байна. Баруун Европ, Японы аж үйлдвэрлэгчидтэй харьцуулбал америкийн бизнес эрхлэгчид нь капитал болон үйл ажиллагааны хэмжээг өргөжүүлэх, ажиллах хүч нэмэгдүүлэх, шинэ бараа бүтээгдэхүүн боловсруулахад давуу талтай байна. АНУ-ын компаниуд нь компьютер, анагаах ухаан, сансар судлал, батлан хамгаалах зэрэг салбарын тоног төхөөрөмж боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг байна. 1994-2000 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, инфляцийн түвшин багасч, ажилгүйдлийн хэмжээ 5 хувиас доор болов.

Цахим холбоос[засварлах | edit source]

Засгийн газар
Бусад
Түүх
Газрын зураг

Зүүлт, тайлбар[засварлах | edit source]

  1. 1.0 1.1 statesymbolsusa.org: National Motto
  2. Муж улсуудын түвшинд албан ёсны хэл нэрлэдэггүй, де-факто англи. 32 Холбооны Улсад англи хэлийг албан ёсны хэл хэмээн хуулиар тогтоосон ба үүний хажуугаар өөр хэлнүүд ч бий. US English 2016; States where English is the official language
  3. The World Factbook, abgerufen am 11. September 2014.
  4. Offizieller monatlicher Schätzwert der US-Zensusbehörde. Siehe auch die laufend aktualisierte Bevölkerungsuhr
  5. United Nations Demographic Yearbook 2012, Table 3 (PDF) abgerufen am 14. Dezember 2013.
  6. Google Public Data Explorer – Weltbank, abgerufen am 14. Dezember 2013.
  7. imf.org Олон Улсын Валютын Сан.
  8. 2016 Human Development Report, United Nations Development Programme (UNDP)