Аметист
АМЕТИСТ
Аметист нь нил ягаан өнгө бүхий кварц буюу эрдэнийн чулуу юм. Энэхүү нэр нь Койн Грекээс гаралтай ба αμέθυστος ,amethystos гэх үгнээс -а буюу "биш" ,μεθύσκω, methysko гэх үгнээс "хордсон,согтсон" хэмээх утгыг авч бүтсэн бөгөөд энэ нь эзэмшиж буй эзнээ архи дарсны хордлогоос аметист нь хамгаалдаг гэх итгэл үнэмшлээс үүдэлтэй. Эртний Грекчүүд муу муухай ба архи дарсны хордлого ,аюулаас сэргийлэхийн тулд аметист чулууг биедээ зүүн, ундны саван дээрээ сийлдэг байжээ.
Аметист нь эрдэнийн үнэт чулуу тул гоёл чимэглэл, үнэт эдлэлд ихээхэн ашиглагддаг.[1]
Аметист нь нил ягаан өнгө бүхий кварц (SiO2) бөгөөд нил ягаан өнгө нь цацраг туяа, төмрийн хольц (Fe3+) болон бусад шилжилтийн металлууд ба бусад микро элементүүдээс болж үүсдэг бөгөөд үр дүнд нь болор торны цогц байдал үүсдэг. [1]
Цацрагийн нөлөөгөөр торонд Si -г орлох төмрийн (Fe+3) ионууд электроноо алдаж, [FeO4]0 өнгөний төвийг үүсгэдэг. Аметист нь цахиурын атомууд нь төвдөө байрладаг, тетраэдрийн орой дээр байрлах дөрвөн хүчилтөрөгчийн атомаар хүрээлэгдсэн гурван хэмжээст тетраэдрийн сүлжээ бүхий бүтэцтэй. Энэ бүтэц нь нэлээд хатуу бөгөөд үүний үр дүнд кварцыг илүү хатуулаг, өгөршилд тэсвэртэй болгодог. Кварцын хатуулаг шинж чанар нь ашигт малтмалынхтай адил тул гоёл чимэглэл, үнэт эдлэлд хэрэглэхэд тохиромжтой.[1]
- ↑ 1.0 1.1 1.2 "Amethyst", Wikipedia (Англи хэлээр), 2025-12-05, Татаж авсан: 2025-12-23