Аммонийн тиосульфат
| Нэр | |
|---|---|
| IUPAC нэр
Диаммонийн тиосульфат (Англи: Diammonium thiosulfate)
| |
| Өөр нэр
Аммонийн тиосульфат (Англи: Ammonium thiosulphate)
| |
| Ерөнхий | |
| 7783-18-8 | |
| ChemSpider | 4807475 |
| Jmol-3D зураг | Зураг |
| PubChem | 6096946 |
| |
| |
| Шинж чанар | |
| H8N2O3S2 | |
| Моль масс | 148.20 g·mol−1 |
Өөрөөр тодотгож заагаагүй бол бодисуудын хэвийн төлөв (25 °C [77 °F], 100 kPa) дахь үзүүлэлтүүд. | |
| | |
| Мэдээлэлийн хайрцагны эх сурвалж | |
Аммонийн тиосульфат ((NH4)2S2O3) нь органик бус нэгдэл. Усанд хялбар уусдаг, ацетонд бага зэрэг уусдаг, этанол ба диэтилийн эфирт уусдаггүй, аммиакийн үнэртэй, хатуу/хуурай, цагаан өнгөтэй талст.[1]
Хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Фото зургийн бэхжүүлэгч
[засварлах | кодоор засварлах]Аммонийн тиосульфатыг фото зургийн бэхжүүлэгч болгон ашигладаг. Түүнийг хурдан бэхжүүлэгч гэж мөн нэрлэдэг. Учир нь аммонийн сульфат нь натрийн тиосульфатаас илүү хурдан үйлчилдэг.[2] Бэхжүүлэлт нь дараах химийн урвалаар явагддаг (мөнгөний бромидын хувьд):[3]
- AgBr + 2 (NH4)2S2O3 → (NH4)3[Ag(S2O3)2] + NH4Br
- AgBr + 3 (NH4)2S2O3 → (NH4)5[Ag(S2O3)3] + NH4Br
Ялгах металлурги
[засварлах | кодоор засварлах]Аммонийн тиосульфатыг мөн алт ба мөнгийг уусган баяжуулахад ашигладаг. Аммонийн тиосульфат нь зэс катализатортой үед ажиллана. Энэ процесс нь цианидын процессийн эсрэгээр хоргүй процесс юм.[4]
Бусад
[засварлах | кодоор засварлах]Аммонийн тиосульфат нь бордоо байдлаар ашиглагдаж болно.[5] Зарим судалгааны үр дүнгээс, аммонийн тиосульфатыг, хаягдал шатаах зүүхны нүүрс-хаягдал холимогт нэмэлт болгон хольж, түүнээс ялгардаг маш хортой диоксинууд ба фурануудын ялгаралтыг бууруулахад ашиглаж болох юм.[6]
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ MSDS - Ammonium Thiosulfate
- ↑ "Praní černobílých filmů a papírů". Эх хувилбараас архивласан: 2012-03-27. Татаж авсан: 2016-12-12.
- ↑ Karlheinz Keller et al. "Photography" in Ullmann's Encyclopedia of Industrial Chemistry, 2005, Wiley-VCH, Weinheim. doi: 10.1002/14356007.a20_001
- ↑ Thiosulfate leaching of gold — A review
- ↑ Minerální hnojiva se sírou
- ↑ "Ekologický monitor. Krátké zprávy ze zahraničních periodik – 19.1.2006". Эх хувилбараас архивласан: 2012-03-27. Татаж авсан: 2016-12-12.