Jump to content

Амьдралын хүчин зүйлүүд, түүний оролцоо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нарны энергийн 50 хүрэхгүй хувь нь дэлхийн гадарга дээр шууд юмуу сарнисан цацрагаар ирдэг бөгөөд шууд цацраг нь 01-30.0 мянган нм цахилгаан соронзон долгионы урсгал юм. Нарны шууд цацрагийн дөнгөж 1-5 хувь нь хэт ягаан туяа байх бөгөөд түүнээс арай уртхан (290-380 нм) долгион дэлхийн гадаргад ирж, амьд биед үхлийн аюултай хэсэг нь озоны давхаргад шүүгдэж байдаг тул нарны гэрлийн зохистой хэмжээг нөхцөлдүүлж байдаг байна. Нарны гэрлийн энэхүү зохистой хэмжээг физиологийн цацраг гэх ба физиологийн цацрагийг долгионы уртаар нь хэд хэдэн бүс болгодог нь угтаа эх дэлхийн газар зүйн бүсийг тодорхойлох тул амьд биетийн гэрэлтэй харьцах байдлыг биологи болон микробиологийн шинжлэх ухаанд өргөн ашигладаг. Хэрвээ озоны давхарга нарны хэт ягаан туяаны богино долгионыг шүүхгүй бол нарны цацрагийн зохистой хэмжээнд амьд биетийн тэвчээрийн хязгаараас давах хүртлээ өөрчлөлт орж болзошгүй гэж судлаачид үздэг.