Амьд биетийн үржил, хөгжил, тархацыг тодорхойлох
Харагдац
Амьд биетийн үржил, хөгжилд шаардлагатай дулааны хэмжээ нь ашигтай температурын нийлбэрээр тодорхойлогдох бөгөөд аливаа амьд биет босго дулаанаасаа бага температурт үржиж хөгжихгүй ба босго хэмжээнээсээ их температурыг тэсвэрлэхгүй. Тиймээс байгалийн ухааны судлагдахуунд амьд биетийн халуун, хүйтэнд тэсвэрлэх хязгаарыг тогтоосноор амьдрах орчинг бүрдүүлэх замаар өндөр ургац авах, мал аж ахуйг эрчимтэйгээр хөгжүүлэх зэргээр хүнсний хангамж, нөөцөө сайжруулж байна. Дулааны зохистой хэмжээ доод хязгаараасаа доошилбол физиологийн горим явагдахгүй, харин дээд хэмжээнээс хэтэрвэл биологийн буцалтгүй урвалд орж амьдрал төгсөнө.