Jump to content

Амьд хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Амьд хэл (англи. Modern language, орос. Живой язык) - төрөлх хэл болгон ашиглаж байгаа аливаа ард түмний хэл юм. Энэ нэр томьёог хүний өдөр тутмын харилцаанд хэрэглэгддэг хэл (монгол, франц, герман, англи гэх мэт) болон соёл, хэл шинжлэлийн зорилгоор судалдаг латин, санскрит, эртний хятад зэрэг мөхсөн хэлүүдийг ялгаж салгахад ашигладаг байна.

Орчин үед ямар нэгэн амьд хэлний мэдлэгтэй байх нь ашигтай байдаг тул тэдгээрийг идэвхтэй сурдаг. Олон оронд, тэр дундаа Монгол Улсад сүүлийн жилүүдэд англи хэлийг хоёр дахь хэл болгон сурахыг илүүд үздэг. Боловсролын түвшинд гадаад хэл чухал байдаг бөгөөд гадаад аль нэг түгээмэл хэлний сайн мэдлэг шаардлагатай гэж дийлэнх хүмүүс үздэг. Тэр байтугай хүмүүс өөрсдийн зардлаар бие даан суралцах шаардлагатай болдог юм.