Jump to content

Амьтан Туршилтын Төв Хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Амьтан туршилтын төв хүрээлэн нь Японы амьтан туршилтын судалгааны төв юм. 1952 онд Тацужи Номура биомедик судалгааны түвшнийг сайжруулах зорилгоор үүсгэн байгуулжээ. Гол амжилтууд ба одоогоор явагдаж буй төслүүд:

-1970 онд дэлхийн анхны бөгөөд цор ганц амьтан туршилтын хяналтын төвийг байгуулсан. 1979 онд Олон Улсын Лабораторийн Амьтан Шинжлэх Ухааны Зөвлөл(ICLAS)-ийн хяналтын төвөөр томилогдсон.

-Хүний полиовирусын рецепторын генийг танилцуулж, аман полио вакцины аюулгүй байдлын шинжилгээнд ашигладаг TG-PVR mouse-г бий болгон хөгжүүлжээ.

-Хүний c-HA-ras онкогенийн загварыг танилцуулсан Tg-rasH2 mouse-г бий болгож, тэдгээрийн практик ашиг тусыг үнэлсэн. Мансууруулах бодисын хорт хавдрын шинжилгээг өндөр түвшинд хүргэж мөн шинжилгээний хугацааг ердийн 2 жилийн системээс 6 сар болтол буулгасан.

-Ердийн мармосет(Шинэ ертөнцийн сармагчин)-ыг ашиглан нугасны гэмтлийн загвар болон паркинсоны өвчний загварыг хөгжүүлсэн.

-Хүнд дархлааны дутагдлын mouse, NOD/Shi-scid, IL-2Rynull mouse(NOD/SCID/IL-2Rynull mouse, NOG mouse)-г бий болгож, үүнийг амьтдын төрөл бүрийн туршилт, туршилтын системд хэрэглэх чадварыг хөгжүүлсэн.