Jump to content

Амьтан судлал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Амьтан судлал нь амьтдыг шинжлэх ухаан дээр суурьлан судлах судлал юм. Үүнд амьд, болон устаж үгүй болсон амьтдын бүтэц, үр хөврөл, ангилал, зан үйл, болон газар зүйн тархалт, мөн экосистемтэйгээ хэрхэн харилцан үйлчилж байгаа нь багтдаг. Амьтан судлал бол биологийн үндсэн салбаруудын нэг юм. Англи нэр(Zoology)-ийнх нь үүсэл Эртний Грек үг болох ζῷον, zōion (амьтан), мөн λόγος, logos (мэдлэг, судлал) гэснээс гаралтай. Хүмүүс хэдийгээр ойр тойрондох амьтадыг сонирхож, мөн мэдлэгээ ашиглан тэжээвэр амьтадаа болгон авдаг байсан ч амьтан судлал нь албан ёсоор Аристотель эхлүүлсэн гэж хэлж болно. Тэр амьтадыг амьд организмүүд гэж үздэг байсан ба тэдний бүтэц болон хөгжлийг судалж, мөн тэр амьтдын даса зохицох чадвар нь тэдний хүрээлэн орчин, гүйцэтгэдэг үүрэгтэй нь холбоотой гэж үзсэн. Орчин үеийн амьтан судлал нь Сэргэн мандалтын үе ба орчин үеийн эхэн үед үүссэн ба үүнд Карл Линней, Антони ван Левенгук, Роберт Хук, Чарльз Дарвин, Грегор Мендель болон бусад олон хүмүүс эхлүүлсэн. Амьтадыг судлах нь тэдний үүрэг, дасан зохицох, бүлгүүдийн хоорондын харилцаа, зан төлөв болон экологид илүү анхаарал хандуулах болсон. Амьтан судлал нь ангилал, физиологийн биохими, хувьслын гэх мэт бүлгүүдэд хуваагдах болсон. 1953 онд Фрэнсис Крик, Жеймс Ватсон ДНХ олж нээснээр молекул биологийн салбар нээгдэж, энэ нь удалгүй эсийн биологи, хөгжлийн биологи, мөн молекулын генетикийн дэвшилтэд хүргэсэн.