Анатолий Рыбаков
Анатолий Рыбаков (орос. Анато́лий Нау́мович Рыбако́в, жинхэнэ овог нь- Аро́нов; 1911 оны 1-р сарын 14-нд Оросын хаант улсын Чернигов мужийн /өнөөгийн Украин/ Держановка тосгонд төрсөн — 1998 оны 12-р сарын 23-нд АНУ-ын Нью-Йорк хотод нас барсан) — оросын алдарт зохиолч.
Түүний бичсэн "Арбатын хүүхдүүд" театрчилсан роман нь олон нийтэд ихээхэн шуугиан тарьсан. 1951 оны И.Сталины шагналтан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1911 онд еврейчүүдийн гэр бүлд төрсөн байна. 1930 онд Москвагийн Тээврийн инженерийн дээд сургуульд элсэн орсон. 1933 онд түүнийг дээд сургуулийн Комсомолын хорооноос хөөж, дараа нь сэргээсэн. 1941 оны 11-р сараас 1946 он хүртэл Улаан Армид автомашины тээврийн ангиудад алба хаасан. 1942 оны 7-р сараас Москваг хамгаалахаас эхлээд Берлин рүү довтлох хүртэл янз бүрийн фронтын тулалдаанд оролцсон. Дайны дараа цэргээс халагдаж Москвад буцаж ирэхдээ тэрээр автомашины инженерээр ажиллахгүй гэсэн хандлагатай байсан бөгөөд 3-р бүлгийн тахир дутуу хүнд бага хэмжээний (510 рубль) тэтгэвэр авч, зохиол бичиж амьдралаа залгуулахаар шийджээ.
А.Рыбаков «Кортик», «Бронзовая птица», «Выстрел» гэсэн өгүүллэг, «Тяжёлый песок» роман бичсэн.
1991 ооноос хойш Нью-Йорк хотод байнга амьдарсан бөгөөд тэндээ 1998 онд нас барсан.