Анатоль Франс
Харагдац

Анато́ль Франс (франц. Anatole France; жинхэнэ нэр нь — Франсуа́ Анато́ль Тибо́, François-Anatole Thibault; 1844 оны 4-р сарын 16-нд Парис хотод төрсөн —1924 оны 10-р сарын 12-нд Сен-Сир-сюр-Луар-д нас барсан) — францын алдарт зохиолч бөгөөд уран зохиолын шүүмжлэгч. Түүний гол бүтээлүүд нь "Сильвестр Бонарын гэмт хэрэг" (Le Crime de Sylvestre Bonnard), "Бурхадын цангаа" (Les dieux ont soif), "Оцон шувууны арал" (L'Île des Pingouins), "Сахиусан тэнгэрүүдийн бослого" (La révolte des anges), "Таис" (Thaïs) болон бусад романууд юм.
Тэрээр Францын Академийн гишүүн (1896). Утга зохиолын Нобелийн шагналт (1921).