Анахайм Их Сургууль
Анахайм их сургууль (Англи: Anaheim University) нь Калифорни мужийн Анахайм хотод байрладаг, ашгийн төлөөх хувийн их сургууль юм. Энэхүү их сургууль нь 1996 онд Ньюпорт Ази Номхон далайн их сургууль гэх нэрээр байгуулагдаж байжээ. Энэ сургууль нь Алсын Зайн Болосролын Магадлан Итгэмжлэх Зөвлөл (Англиар Distance Education Accrediting Commission DEAC)-өөс итгэмжлэгдсэн. Анахайм их сургууль нь Америк улсдаа хамгийн анхны цахим их сургуулиудын нэг бөгөөд төгсөлтийн гэрчилгээ зэргийг бүхэлд нь цахимаар олгодог. Тус сургууль ахисан түвшний 3 сургуулиас бүрддэг ба цахим гэрчилгээ, үнэмлэх өгдөг Өөр Хэлээр Ярьдаг Хүмүүст Англи хэл Заах хөтөлбөр (Англиар Teaching English to Speakers of Other Languages буюу TESOL) зэргээрээ олонд танигдсан.
Ахисан түвшний Боловсролын сургууль
[засварлах | кодоор засварлах]Анахайм их сургуулийн ахисан түвшний боловсролын сургууль нь тус их сургуулийн анхны ахисан түвшний сургууль юм. Энэ нь АНУ-даа бараг бүх хичээлээ цахимаар зааж магистрын зэрэг олгодог анхны ахисан түвшний сургуулиудын нэг. Анахайм их сургуулийн ахисан түвшний боловсролын сургуульд багтдаг Анахайм их сургуулийн Девид Нунан TESOL хүрээлэн нь TESOL болон Залуу Сурагчдад Англи хэл Заах чиглэлээр гэрчилгээ, бакалаврын дипломын хөтөлбөл санал болгодог салбар юм.
Байршил
[засварлах | кодоор засварлах]Их сургуулийн удирдах байр болон кино студи/хэвлэлийн газар болох "Анахайм их сургуулийн хэвлэл" нь Америкийн Калифорни мужийн Анахайм хотод байрладаг. Анахайм их сургуулийн Акио Морита Сургалтын Төв нь Япон улсын Токио хотын Минато дүүрэгт байрлах Минами Аояма хороололд байрлах Сонигийн үүсгэн байгуулагч Морита Акиогийн эзэмшил газарт байрладаг байсан.