Jump to content

Английн Банк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Английн Банк (англи. Bank of England, албан ёсны англи хэлээрх нэр. Governor and Company of the Bank of England) — Нэгдсэн хаант улсын Төв банкны үүрэг гүйцэтгэдэг нийгэм-эрх зүйн онцгой байгууллага. Улсын мөнгө-зээлийн бодлогын удирдлагыг хариуцдаг Мөнгөний бодлогын хорооны ажлыг зохион байгуулдаг юм.

Английн Банкны барилга

Францтай хийсэн дайнд Англид дэмжлэг үзүүлэх зорилготой хувийн хувьцаат банк хэлбэрээр анх 1694 онд байгуулагдсан байна. Тус байгууллагыг Таннежийн хууль (англи. Tunnage Act)-иар албан ёсоор байгуулсан. Английн Банкийг үүсгэн байгуулах үед 1,200,000 фунт стерлинг хөрөнгөтэй байсан. Үүний зэрэгцээ тус банканд ийм хэмжээний мөнгөн дэвсгэрт гаргахыг зөвшөөрсөн. 1697 онд мөнгөн тэмдэгт гаргах хязгаарыг зохих хэмжээгээр нэмэгдүүлэх замаар банкны хөрөнгийн хэмжээг ихэсгэсэн байна. Мөн тус банк Британийн засгийн газарт төлөх төлбөрийг боловсруулах, засгийн газрын дансыг удирдах монополь эрх авсан байна. 1751 оноос хойш тус банк Английн үндэсний өрийг удирдаж ирсэн. 1844 онд тус улсын төв банкны статусыг авч, 1946 онд үндэсний болгож, 1997 онд төрийн нэрийн өмнөөс мөнгөний бодлогыг бие даан хэрэгжүүлдэг бие даасан олон нийтийн байгууллагын статустай болсон юм.

Английн Банк Төв банкны бүх үүргийг гүйцэтгэдэг юм. Эдгээрээс хамгийн чухал нь үнийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг хангах Засгийн газрын эдийн засгийн бодлогыг дэмжих явдал юм байна.

1997 оноос хойш Мөнгөний бодлогын хороо албан ёсны хүүг тогтоох үүрэгтэй. Гэсэн хэдий ч 1998 онд Банкны үйл ажиллагааны бие даасан байдал олгох шийдвэр гарсны зэрэгцээ улсын өрийг удирдах үүрэг хариуцлагыг 2000 онд Засгийн газрын санхүүг удирдах чиг үүргийг Их Британийн Өрийн удирдлагын алба (англи. UK Debt Management Office) гэсэн шинэ бүтцэд шилжүүлсэн.

Английн Банк 1734 оноос хойш Лондон хотод "Thread-needle Street" гудамжинд байрлаж байгаа юм.

Банкны удирдагч нар

[засварлах | кодоор засварлах]
  • 1911—1913 — Альфред Коул
  • 1913—1918 — Уолтер Канлифф
  • 1918—1920 — Сэр Брайен Кокейн
  • 1920—1944 — Монтегю Норман
  • 1944—1949 — Лорд Томас Катто
  • 1949—1961 — Кэмерон Кобболд (1960 оноос барон Кобболд)
  • 1961—1966 — Роуленд Баринг
  • 1966—1973 — Лесли О’Брайен
  • 1973—1983 — Гордон Ричардсон
  • 1983—1993 — Робин Лей-Пембертон
  • 1993—2003 — Эдвард Жорж
  • 2003—2013 — Мервин Кинг
  • 2013—2020 — Марк Карни
  • 2020— — Эндрю Бейли