Jump to content

Английн хаант улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Английн хаант улс
Ænglalonde rīċe (Хуучин Англи)
Realme d'Engleterre (Англи-Норман)
Kingdom of Engelond (Дунд Англи)
Regnum Angliæ (Латин)
Teyrnas Lloegr (Уэльс)
927 – 1707
(1649–1660: Хамтын Нөхөрлөл)
Английн хаант улс улсын далбаа
Хааны Сүлд
Уриа: "Dieu et mon droit" (Франц)
"Бурхан ба миний эрх"[1] (15-р зуунаас)
Хаант улсын байршил, 1558–1707 (ногоон)
Хаант улсын байршил, 1558–1707 (ногоон)
1700 онд Английн эзэмшил газар
1700 онд Английн эзэмшил газар
Нийслэл
Албан ёсны хэл
Орон нутгийн хэл
Шашин
Ард түмний нэршилАнгличууд
Төр засагХаант засаг
Хаан 
 927–939 (анхны)
Этельстан
 1702–1707 (сүүлчийн)
Энн
Хууль тогтоох байгууллагаПарламент
Лордуудын танхим
Төлөөлөгчдийн танхим
Түүх 
 Англи, Сакс, Даниуд нэгдэв[3]
7 сарын 12, 927
10 сарын 14, 1066
1169 оны 5 сар  1177 оны 5 сар
6 сарын 15, 1215
11 сарын 13, 1295
1535–1542
3 сарын 24, 1603
12 сарын 11, 1688
5 сарын 1, 1707
Мөнгөний нэгжФунт стерлинг
Өмнө нь
Дараа нь
Уэссекс
Уэльсийн ванлиг
Их Британийн хаант улс
Өнөөдөр

Английн хаант улс (англи. Kingdom of England) - Их Британийн арлын өмнөд хэсэгт 927 оноос 1707 оны хооронд оршиж байсан улс.

927-939 оны хооронд Англо-Саксоны хаант улсуудыг Уэссексийн буюу Кердик (англи. House of Wessex, House of Cerdic) угсааны Этелстан (А́телстан; эртн.-англи. Æðelstān; 895 —939) нэгтгэж Английн хаант улс бий болсон гэж түүхчид үздэг.

Британи арал 886 онд.

1016 онд Англи, Дани, Норвеги улсын холбоо болох Их Кнутын Умард тэнгисийн эзэнт гүрний нэг хэсэг болжээ. 1066 онд Английн Норманчуудын байлдан дагуулалт нь Английн нийслэл болон хааны оршин суух газрыг Винчестерээс Вестминстерт шилжүүлэхэд хүргэсэн бөгөөд Лондон хот хурдан хугацаанд Английн хамгийн том бөгөөд гол худалдааны төв болсон байна.

1066 оны Норманы байлдан дагуулалтаас хойшхи Английн хаант улсын түүхийг үндсэндээ дараалсан эрх баригч овогуудын нэрээр нэрлэгдэх үеүүдэд хуваадаг: Үүнд:

  1. Норманд овог (англи. House of Normandy) - 1066-1154,
  2. Плантагенет (франц. Plantagenêt, англи. Plantagenets) - 1154-1485,
  3. Тюдор - 1485-1603,
  4. Стюарт (англи. Steward, Stewart, XVI зуунаас англи. Stuart)-1603-1714.

Английн Хаан (Хатан) цол нь 1707 оноос хойш албан ёсоор утгаа алдсан боловч өнөөг хүртэл хэрэглэгдэж байна. Нэгдсэн Хаант Улсын одоогийн хаан III Чарльз нь Английн хаадын залгамжлагч юм.

Сүүлд 1706-1707 оны туршид Англи, Шотландын парламентаар Холбооны тухай хууль (англи. Acts of Union) баталсанаар хоёр улс нэгдэж нэг парламенттай Их Британийн (англи. Kingdom of Great Britain) хаант улс байгуулсан байна.

  1. "Хааны сүлд". Хааны гэр бүл. 2016-01-15. Татаж авсан: 2026-06-18.
  2. Carey 2011, х. 41.
  3. Keynes 2014, х. 534–536.