Англи хэлний жирийн одоо цаг
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Англи хэлний жирийн одоо цаг гэдэг нь орчин үеийн англи хэлний present tense буюу одоо цагт хамаарал бүхий үйл үгийн хувирлыг хэлнэ. Одоо цаг нь англи хэлэнд хамгийн их ашиглагддаг хэлбэр бөгөөд ярианы англи хэлэн дэх нийт үйл үгийн талаас илүү хувийг эзэлдэг.
Жирийн гэж нэрлэгдсэн шалтгаан нь present progressive буюу одоо үргэлжилж буй цаг (is writing), present perfect буюу төгс одоо цаг (has written) зэргээс ялгаатай буюу үйл үг үндсэн хэлбэрээрээ (write or writes) байдагт оршино. Бараг бүх англи хэлний үйл үгсийн жирийн одоо цаг дээрх хувирал нь үйл үгийн үндсэн хэлбэрээрээ байдаг. He/She/It гэх гуравдугаар бие дээр -s авдгийг эс тооцвол шүү дээ. Түүнчлэн дүрмийн бусаар хувирдаг үйл үгс ч бий. Жишээ нь: be гэх үг жирийн одоо цаг дээр am, is, are болдог.
Хувирал
[засварлах | кодоор засварлах]I, you, we, they гэх төлөөний үгсийн араас орсон үйл үг хувирахгүй.
he, she, it-ийн араас орсон үйл үгс ялангуяа -o, -ch, -sh, -s, -x, -z гэсэн үсгээр төгссөн бол -es авна.
Жишээ:
- Go – Goes
- Catch – Catches
- Wash – Washes
- Kiss – Kisses
- Fix – Fixes
- Buzz – Buzzes
-Y үсгээр төгссөн тохиолдолд -ies авна.
Жишээ:
- Marry – Marries
- Study – Studies
- Carry – Carries
- Worry – Worries
Бусад тохиолдолд - s дагавар нэмэгдэнэ.
Хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Жирийн одоо цагийг байнга давтагддаг үйл явдал, дадал зуршил, факт, бодит үнэн, үл өөрчлөгдөх нөхцөл, сэтгэл хөдлөл, хүсэл зэргийг илэрхийлэхэд ашиглана. Эдгээр тохиолдолд давтамж заасан always, sometimes, often, usually, from time to time, rarely, never зэргийг ашигладаг. Жишээ нь:
- I always take a shower.
- I never go to the cinema.
- I walk to the pool.
- He writes for a living.
- She understands English.