Jump to content

Англи хэлний төгс одоо цаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Төгс одоо цагаар одоо цагт үр дүн нь гарч буй өнгөрсөнд болсон үйл явдлыг тайлбарладаг. Жишээ нь, I have finished. Have буюу одоо цаг finished буюу үндсэн үйл үг өнгөрсөн цаг дээр хувирсан байна.  

Англи хэлэнд дийлэнх тохиолдолд бүрэн дууссан үйлдлийг төгс одоо цагаас илүүтэй жирийн өнгөрсөн цаг дээр хэлдэг.

Орчин цагийн англи хэлэнд туслах үйл үг буюу have-г төгс одоо цагт ямагт ашигладаг. Төгс одоо цагийн өгүүлбэр нь өгүүлэгдэхүүн, туслах үйл үг болох have, past participle буюу үйл үгийн гуравдугаар хувирлаас бүрдэнэ. Жишээ нь:

  • I have done so much in my life.
  • You have gone to school.
  • He has already arrived in America.
  • He has had child after child... (The Mask of Anarchy, Percy Shelley)
  • Lovely tales that we have heard or read... (Endymion, John Keats)


Англи хэлний төгс одоо цаг нь голчлон өнгөрсөнд болсон үйл явдлын үр нөлөө одоо гарч буй тохиолдолд ашиглагддаг. Тухайн үйл явдалд яг таг заасан өнгөрсөн цаг байхгүй. Хэрэв өнгөрсөнд болсон үйл явдлын цаг хугацаа тодорхой бол тус өгүүлбэрт төгс одоо цагийг бус жирийн өнгөрсөн цагийг ашиглана.

Энэхүү цаг нь өнгөрсөн болон одоо цагийн хослол юм. Одоо цагтай гүн холбоотой бөгөөд дийлэнхдээ харилцан яриа, захиа, сонин, зурагт радио мэдээнүүдэд ашиглагддаг.

Түүнчлэн одоог хүртэл үргэлжилж ирсэн эсвэл байнга давтагддаг нөхцөл байдлыг тайлбарлахад хэрэглэгддэг(тухайн үйлдэл нь бүрэн дуусаагүй, гэвч одоо цагт дуусах төлөвтэй). Ийм нөхцөлд тухайн үйлдэл хэр удаан үргэлжилснийг for, since ашиглан хэлдэг(for two years, since 1995 гэх мэт). Товчхондоо тодорхойгүй өнгөрсөнд эхэлсэн үйлдэл одоог хүртэл үргэлжилсэн бол түүнийг тайлбарлахад present perfect буюу төгс одоо цагийг ашиглана.