Англи хэлний энгийн ирээдүй цаг
Дүрэмзүйд ирээдүй цаг нь одоо цагт хараахан болоогүй байгаа ч ирээдүйд төлөвлөгдсөн үйлдлийг тайлбарлахад хэрэглэгдэнэ.
Англи хэл нь ирээдүйтэй холбоотой утгыг илэрхийлэх олон янзын хэрэглүүртэй. Эдгээрт will, shall зэрэг дайвар туслах үгс мөн ирээдүйн одоо цаг орно.
Илэрхийлэл
[засварлах | кодоор засварлах]Ирээдүй цагийг яг таг тодорхой биш ч өгүүлэгч ямарваа нэг үйл явдал болно гэж хүлээж буй эсвэл өгүүлэгч хийхээр төлөвлөж буй зүйлээ ярихад ашиглана. Later, next year гэх мэт цаг заасан байцын тусламжтай тухайн хам сэдвээр нь ирээдүй цагийн тухай ярьж байна гэж мэднэ.
Ихэнх Европ гаралтай бусад хэлүүдэд тодорхой үгс ирээдүй цагийг илтгэдэг. Ихэнх тохиолдолд туслах үйл үг нь англи хэлэнд ашиглагддаг шиг хэрэглэгддэг бөгөөд ирээдүйг ихэвчлэн will, shall илэрхийлдэг. Түүнчлэн зарим хэл ийм туслах үгийг үндсэн үйл үгтэй хослуулан энгийн (нэг үгтэй, морфологийн) ирээдүй цаг үүсгэдэг.
Тухайн хэл нь ирээдүйг илэрхийлэх нэгээс олон аргатай байж болно. Жишээлбэл, англи хэл нь will/shall гэсэн хэлбэрээс гадна одоо цагийн хэлбэр ашиглан ирээдүйн үйл явдлуудыг хэлдэг. Жишээ нь, I am going to travel.
Бусад тохиолдолд will, shall ашиглаж болно. Ирээдүй цагт will, shall ашиглаж байгаа тохиолдолд араас орох үйл үг нь хувирахгүй. He will win”, "I shall win".
Англи хэлний ирээдүй цаг заах бусад бүтцүүд:
- Жирийн одоо цаг. The trains leave at five. ("The trains will leave at five" гэсэн ирээдүй заасан утгатай). Дүрмийн талаасаа жирийн одоо цаг дээр бичигдэж байгаа тул эдгээр өгүүлбэрийг ирээдүй цаг гэж үздэггүй. Харин ирээдүй цагийн утгатай жирийн одоо цаг гэдэг.
- Ирээдүй заасан going to. "John is going to leave tonight."
- To be. "John is to leave tonight"
- Дайвар үгс. "I must do this"; "We should help him"; "I can get out of here"; "We may win"; "You might succeed".
Ирээдүйг илэрхийлэх янз бүрийн арга замууд нь зөвхөн ирээдүйг төдийгүй үйл явдал цаг хугацааны явцад хэрхэн өрнөсөн эсвэл тухайн үйл явдалд хандаж буй илтгэгчийн хандлага зэргийг илэрхийлдэг өөр өөр утгатай. Хам сэдвээсээ шалтгаалан will/shall болон going to ашиглах тохиолдол ч ялгаатай байж болно.