Англи хэлний үйл үгийн хэлбэрүүдийн хэрэглээ
Орчин үеийн стандарт англи хэлэнд дараах төрлийн үйл үгийн хэлбэрүүд байдаг.
Үүнд:
Төгсгөвөртэй (finite) хэлбэрүүд: go, goes, went ,Төгсгөвөргүй (non-finite) хэлбэрүүд: (to) go, going, gone ,Туслах үйл үгтэй хосолсон хэлбэрүүд: was going, would have gone
Эдгээр хэлбэрүүд нь цаг (үйл явдлын хугацаа), байдал (aspect), хэв маяг (mood), боломж/магадлал (modality), үйлдэх хэв (voice) зэргийг янз бүрийн бүтцээр илэрхийлэхэд хэрэглэгдэнэ. Англи хэлний үйл үгийн хувирал хэрхэн үүсдэг талаар English verbs сэдвээс үзнэ үү. Өгүүлбэрийн бүтэц, үгийн дарааллын талаар English clause syntax -аас харна уу. Стандарт бус буюу хуучны хэлбэрүүдийн талаар тухайн нутгийн аялгууны (dialect) өгүүллүүд болон (thou )хэлбэрийг үзнэ.
Үйл үгийн хувирсан хэлбэрүүд
[засварлах | кодоор засварлах]Ердийн англи үйл үг нь ихэвчлэн дараах таван өөр хувирсан хэлбэртэй байна.
1. Үндсэн хэлбэр (base form) – go, write, climb Энэ хэлбэр нь дараах байдлаар хэрэглэгдэнэ: Infinitive (to go)
- Imperative (Go!)
- Одоогийн цагийн энгийн хэлбэр (present indicative), гуравдагч биеийн ганц тооноос бусад тохиолдолд
- Одоогийн дэд хэв (present subjunctive)
2. -s хэлбэр – goes, writes, climbs Одоогийн цагийн энгийн хэлбэрт гуравдагч биеийн ганц тоонд хэрэглэгдэнэ.
3. *Өнгөрсөн цаг (past tense / preterite) – went, wrote, climbed
4. *Өнгөрсөн цагийн оролцоо (past participle). – gone, written, climbed
- Тогтмол (regular) үйл үг болон зарим тогтмол бус (irregular) үйл үгэнд өнгөрсөн цагтай ижил байдаг.
- Дээрх жишээнд эхний хоёр нь тогтмол бус, гурав дахь нь тогтмол үйл үг.
- Мөн үйл үгнээс үүссэн тэмдэг нэр (verbal adjective) хэлбэрээр хэрэглэгдэж болно.