Англи хэлний өнгөрсөн цаг
Англи хэлний өнгөрсөн цаг нь өнгөрсөнд болсон үйл явдлыг ярихад хэрэглэгддэг ч өөр бусад хэрэглээ мөн бий. Дүрмийн хувирлаараа үйл үгс өнгөрсөн цагт -ed авдаг бол дүрмийн бусаар хувирдаг үйл үгнүүд мөн бий.
Дүрмийн хувирлын хувьд -e үсгээр төгссөн бол дан -d авна (live – lived). -y үсгээр төгссөн бол -ied болно (study – studied).
Дийлэнх үйл үг нь жирийн өнгөрсөн цаг дээр гуравдугаар биеийн төлөөний нэр байсан ч нэг биеийн төлөөний нэртэй адилаар хувирдаг. Харин be нь ганц тоон дээр was, олон тоон дээр were болж хувирна.
- Жирийн өнгөрсөн цаг: I/you/he/she/it/we/they helped
- Асуулт Did I/you/he/she/it/we/they help?
- Үгүйсгэх өгүүлбэр: I/you/he/she/it/we/they did not (didn't) help
- Үгүйсгэх асуулт: Did I/you/he/she/it/we/they not help? / Didn't I/you/he/she/it/we/they help?
Үндсэн хэлбэр
Батлах (+) S + үйл үг (ed) + c
Үгүйсгэх (-) S + did not ( didn't) + үйл үг + C
Хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Жирийн өнгөрсөн цагаар өнгөрсөнд болсон нэг эсвэл дараалласан үйл явдал мөн өнгөрсөн дэх давтамжит үйлдлийг тайлбарлахад хэрэглэнэ.
- He took the money and ran.
- I visited them every day for a year.
Жирийн өнгөрсөн цаг нь утгийн хувьд present perfect буюу төгс одоо цагтай төстэй. Жирийн өнгөрсөн цаг нь өнгөрсөнд тодорхой хугацаанд болсон үйлдэл, өнгөрсөнд дууссан үйлдэл зэргийг тодорхойлдог(тухайн цаг хугацаа нь одоо цаг хүртэл үргэлжлээгүй). Цаг хугацаа нь тодорхой байна. (Жишээ нь, өнгөрсөн цаг нь өнгөрсөнд болсон дараалласан үйл явдлыг тайлбарлахад ашиглагддаг
- I was born in 1980.
- We turned the oven off two minutes ago.
- I came home at 6 o'clock.
- When did they get married?
- We wrote two letters this morning.
- She placed the letter on the table, sighed, and left the house.