Jump to content

Англи хэлт улсууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Англи хэлний тархалт
  Хүн амын олонхын эх хэл
  Албан ёсны эсвэл захиргааны хэл боловч хүн амын олонхын төрөлх хэл биш

Англи хэлт улсууд нь англи хэл албан ёсны, захиргааны эсвэл соёлын хэл нь болдог 88 улс ба нутаг дэвсгэрээс бүрддэг. 2000-аад онд 1-ээс 2 тэрбум хүн англиар ярьдаг байсан нь үүнийг нийт яригчдын тоогоор хамгийн том, төрөлх хэлээрээ яригчдын тоогоор гурав дахь том, газар зүйн хувьд хамгийн өргөн тархсан хэл болгосон юм. Нийт хүн амынх нь олонхын төрөлх хэл нь англи хэл байдаг улсуудыг заримдаа Англосфер (Anglosphere) гэж нэрлэдэг. Англиар яригчдыг Англофон (Anglophones) гэдэг.

Эртний дундад зууны Англи орон нь англи хэлний анхны үүссэн нутаг бөгөөд 17-р зуунаас эхлэн эхлээд Англи болон хожим Их Британи улсын дэлхий дахины нөлөөгөөр, дараа нь АНУ-ын нөлөөгөөр энэхүү хэлний орчин үеийн хэлбэр нь дэлхий даяар түгэн дэлгэрсэн.