Jump to content

Андрей Данилко

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Андрей Данилко, 2021 он.

Андрей Михайлович Данилко (украин. Андрій Михайлович Данилко; 1973 оны 10-р сарын 2-нд Украины Полтава хотод төрсөн) — Украины жүжигчин, дуучин, хөгжмийн зохиолч, дууны яруу найрагч, хошин шогийн жүжигчин, найруулагч, продюсер бөгөөд телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч, 2008 онд Украины Ардын жүжигчин цол хүртсэн. Верка Сердючка хэмээх эмэгтэй хүний нууц нэртэй дүрээр алдаршсан хүн.

Түүний эцэг Михаил Семенович Данилко (1980 онд нас барсан) - жолооч, Андрейг долоон настай байхад уушгины хорт хавдраар нас баржээ. Эх Светлана Ивановна Волкова (1937-2020) - үйлдвэрийн ажилтан.

1984 онд тэрээр урлагийн сургуульд элсэн орж, сургуулийн Авхаалж самбаатны клуб (КВН)-ийн багийн ахлагч, жил бүр зуны хүүхдийн зусланд тайзан дээр тоглож, Гротеск театрын студид суралцаж, "Компот" театрын багийн гишүүн байсан бөгөөд Верка Сердучкагийн дүрийг ашиглаж эхэлсэн, италийн дуучин Тото Кутуногийн бичлэгүүдийг цуглуулдаг байжээ.

1995 онд Киевийн эстрад, циркийн сургуульд ярианы урлагийн ангид элсэн орж сурсан. 1997 онд Киевийн Соёл урлагийн дээд сургуульд элсэн сурсан.

Оросууд Украин руу довтлохыг хатуу буруушаасан бөгөөд нүүгээгүй Киев хотод үлджээ. 2022 оны 4-р сард Оросын эрх баригчид Андрей Данилког Орост нэвтрэхийг 50 жилээр хориглосон байна.