Андрей Ланьков

Андрей Ланьков (орос. Андре́й Никола́евич Ланько́в, 1963 оны 7-р сарын 26-нд ЗХУ-ын Ленинград хотод төрсөн) — Оросын дорно судлаач, солонгос судлаач, нийтлэгч, 1992 оноос хойш Оросоос гадуур ажиллаж амьдарч байгаа Умард Солонгос судлаач мэргэжилтэн. Түүхийн ухааны доктор, профессор.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Андрей Ланьков ЗХУ-ын Ленинград хотод ажилчны гэр бүлд төрж, 1986 онд Ленинградын Улсын Их Сургуулийн Дорно дахины судлалын факультетыг төгссөн. 1989 онд Дорно дахины судлалын факультетад магистрын зэрэг хамгаалж, Солонгосын дундад зууны түүхийн сэдвээр "Намууд" ба 16-18-р зууны Солонгос дахь улс төрийн тэмцэл" сэдэвт диссертацийг хамгаалсан. 1989-1992 онд Ленинградын Улсын Их Сургууль/Санкт-Петербургийн Улсын Их Сургуулийн Дорно дахины судлалын факультетад солонгос хэл, түүхийн хичээл зааж байжээ.
1992-1996 онд Өмнөд Солонгост ажиллаж байсан. 1996-2004 онд Канберра дахь Австралийн Үндэсний Их Сургуульд солонгос хэл, түүхийн хичээл зааж байжээ. 2004 оноос тэрээр Өмнөд Солонгост дахин очиж Сөүл дэх Кунмин Их Сургуульд (Солонгос. 국민대학교) профессороор томилогдон ажилласан.
Түүний сонирхдог чиглэлүүдэд Солонгосын түүх, ялангуяа БНАСАУ-ын түүх, Солонгосын өдөр тутмын амьдрал, Солонгосын нэгдэл, Зөвлөлтийн солонгосчуудын түүх багтдаг. Тэрээр БНАСАУ-ын талаарх дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг бөгөөд Солонгосын сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл, бүс нутгийн судалгааны зохиолч юм. Түүний бүтээлүүд солонгос, орос, хятад, англи хэлээр хэвлэгдсэн.