Андрэ Бретон

Андрэ Брето́н (франц. André Breton; 1896 оны 2-р сарын 19-нд Францын Теншбрэ хотод төрсөн — 1966 оны 9-р сарын 28-нд Парис хотноо нас барсан) — францын зохиолч, яруу найрагч, сюрреализмын онолч бөгөөд үүсгэн байгуулагч, зүүний үзэлтэй нийгмийн зүтгэлтэн.
1924 оны Сюрреализмын анхны тунхаг, 1938 онд "Тусгаар тогтносон хувьсгалт урлагийн төлөө" тунхаглалын хамтран зохиогч, олон алдартай (Надя, Галзуу хайр) номын зохиолч.
Андрэ Бретон сүмийн сургуулийг дүүргэж, дараа нь Парисын коллежид суралцаж, сургуулиа төгсөөд Сорбонны их сургууль руу явж, анагаахын оюутан болжээ.
1915 онд залуу эмч дайчлагдаж Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон. Энэ дайн Франц хүн бүрийн амьдралд тодорхой өөрчлөлтүүдийг авчирсан. Андрэ фронтод эмчээр ажиллаж байхдаа нэрт яруу найрагч Гийом Аполлинер, Луи Арагон нартай танилцсан байна.