Jump to content

Андрэ Мажино

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Анрдэ Мажино

Андрэ Мажино́ (франц. André Maginot; 1877 оны 2-р сарын 17-нд Парис хотод төрж, 1932 оны 1-р сарын 7-нд Парист нас барсан) — Францын улс төрийн болон цэргийн зүтгэлтэн.

1897 онд тэрээр хууль зүйн ухааны доктор болсон. 1910 онд Францын Үндэсний Ассамблейн гишүүнээр сонгогдсон. Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд цэрэгт татагдан Лотаринг руу томилогджээ. 1914 оны 9-р сард түрүүч цол хүртэв. 1914 оны 11-р сард Вердунд шархдаж, Францын цэргийн дээд шагнал болох Цэргийн одонгоор шагнагджээ. 1919 оны 3-р сарын 12-нд тэрээр цэргийн гавьяаныхаа төлөө Францын Хүндэт Легионы одонгоор шагнагджээ.

Дайны дараа тэрээр парламентад буцаж ирээд коммунизмтай эвлэршгүй тэмцэгч гэдгээ харуулсан. 1922 онд тэрээр Раймонд Пуанкарегийн засгийн газарт Цэрэг дайны сайдаар томилогдсон. Тэрээр Герман болон бусад орнуудтай хиллэдэг хилийн зурвас дахь зэвсэгт бэхлэлтийн байгууламж болох "Мажиногийн шугам"-ын санаачлагч байв. Энэ хилийн шугамын барилгын ажил 1929-1934 онуудад хийгдсэн бөгөөд барилгын өртөг нь ойролцоогоор 1 тэрбум доллар байсан юм.

Гэсэн хэдий ч Мажино уг бэхлэлтийн шугамыг барьж дуусгаж үзэж чадалгүй, 1931 оны 12-р сард хижиг өвчнөөр өвчилж 1932 оны 1-р сарын 7-нд Парист нас барсан юм. Энэхүү бэхлэлтийн шугамыг түүнийг хүндэтгэн нэрлэсэн байна. Гэсэн хэдий ч Гитлерийн танкууд явах боломжгүй гэж үзсэн уул, намагтай газраар бэхлэлтийг тойрч гарсан тул энэ шугам үр дүнгүй болсон гэдэг юм.