Jump to content

Анжей Жулавски

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Анжей Жулавски (польш. Andrzej Żuławski; 1940 оны 11-р сарын 22-нд ЗХУ-ын Украины Львов хотод төрж, 2016 оны 2-р сарын 17-нд Варшав хотод нас барсан) — Польшийн кино найруулагч болон кино зохиолч.

Анжей Жулавски Львов хотод 1940 онд зохиолч, яруу найрагч Мирослав Жулавскигийн хүү болж төрсөн. Жулавскигийн гэр бүл дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд Франц руу цагаачлан, 4 жилийн дараа Чехословак руу нүүж, 1952 онд Польшдоо буцаж ирсэн. Анжей Жулавски Францын кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангийг төгссөн. Жулавски 1952 онд Польшид буцаж ирээд анхны уран бүтээлээ тууривсан байна.

А.Жулавски багаасаа Францад байсан учраас франц хэлээр чөлөөтэй ярьдаг байсан.

  • 1971 — Шөнийн гурав дахь хэсэг / Trzecia część nocy
  • 1972 — Чөтгөр / Diabeł
  • 1975 — Хайрлах нь чухал / L’important c’est d’aimer
  • 1981 — Эзэмших / Possession
  • 1984 — Биеэ үнэлэгч / La femme publique
  • 1985 — Галзуу дурлал / L’amour braque
  • 1987 — Мөнгөн гараг дээр /Na srebrnym globie
  • 1989 — Таны өдрөөс миний шөнө хавьгүй дээр / Mes nuits sont plus belles que vos jours
  • 1989 — Борис Годунов / Boris Godounov
  • 1991 — Цэнхэр нот үсэг / La note bleue
  • 1996 — Гудамжны хөгжим / Szamanka
  • 2000 — Үнэнч байх / La fidélité
  • 2015 — Сансар огторгуй/ Cosmos