Анжеликийн хүчил
Ерөнхий ойлголт
[засварлах | кодоор засварлах]Анжеликийн хүчил (Angelic acid) нь нэг карбоксил бүлэгтэй, ханаагүй органик хүчил бөгөөд ихэвчлэн Apiaceae аймгийн ургамлуудад илэрдэг. Хурц амттай, дэгдэмхий хатуу бодис бөгөөд цочмог исгэлэн үнэртэй.
Хувиргалт
[засварлах | кодоор засварлах]Анжеликийн хүчил нь 2-метил-2-бутенойн хүчлийн цис-изомер бөгөөд халаах эсвэл органик бус хүчлүүдтэй урвалд ороход амархан транс-изомер болох тиглийн хүчил болж хувирна.Харин эсрэг хувиралт нь илүү ярвигтай явагддаг. Анжеликийн хүчлийн давс ба эфирүүдийг анжелатууд гэж нэрлэнэ.
Ач тус
[засварлах | кодоор засварлах]Анжеликийн хүчлийн эфирүүд нь гүн өвдөлт, халуурах, тулай, цээж хорсох зэрэг олон төрлийн эмгэгийн эсрэг хэрэглэдэг уламжлалт ургамлын эмийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд юм.
Нээлт
[засварлах | кодоор засварлах]Анжеликийн хүчил нь 1842 онд Германы эм зүйч Людвиг Андреас Бухнер 1813-1897 (Ludwig Andreas Buchner) анх анжелика ургамлын (Angelica archangelica) үндсээс ялган авсан бөгөөд уг ургамлын нэрээр нэрлэгдсэн. Энэхүү хүчил нь өнгөгүй, моноклиник призм хэлбэрийн талстууд үүсгэн талсжиж, спирт болон халуун усанд хурдан, хүйтэн усанд удаан уусдаг.