Jump to content

Анжэй Почобут

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Анжэй Почобут, 2013 он.

Анжэй Почобут (польш. Andrzej Poczobut, 1973 оны 4-р сарын 16-нд Белорусын Их Берестовица тосгонд төрсөн) — польш гаралтай белорусын сэтгүүлч, нийтлэгч, блог хөтлөгч, Беларусь дахь польшуудын холбооны идэвхитэн, улс төрийн хоригдол. Amnesty International түүнийг сэтгэл санааны хоригдол гэж үздэг. 2025 оны Сахаровын шагнал хүртсэн.

Белорусын Их Берестовица сууринд төрсөн тэрээр 1993 онд ах Стасын хамт "Deviation" панк рок хамтлагийг үүсгэн байгуулжээ. 1998 онд Янка Купалагийн нэрэмжит Гродно хотын Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, Гродно хотын Политехникийн коллежид багшаар ажиллаж байгаад 2002 онд сэтгүүлч болжээ. 2006 оноос хойш Польшийн "Gazeta Wyborcza" сонины сурвалжлагчаар ажиллаж байв. Тэрээр шатар тоглох дуртай бөгөөд спортын мастерын зэрэгтэй юм.

А.Почобут "Газета Выборча", "Белорусски Партизан" вэбсайт болон хувийн блог дээрээ нийтэлсэн өгүүллэгийг 2011 онд Гродно мужийн прокурорын газар сэтгүүлчийн эсрэг Беларусийн Бүгд Найрамдах Улсын Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйл буюу "Беларусийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийг доромжилсон" гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Түүнийг 2011 оны 4-р сарын 6-нд баривчилжээ. Хуулиар тогтоосон гурван өдрийн урьдчилсан цагдан хорих хугацаа дууссаны дараа 4-р сарын 9-ний орой Анжэй Почобутыг баривчлах хугацааг хоёр сараар сунгасан тухай мэдэгджээ. Ерөнхийлөгчийг доромжилсон хэргээр гүтгэлгийн хэргийг нэмж оруулсан. 2011 оны 7-р сард түүнд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн эсрэг гүтгэлгийн хэргээр 3 жилийн хорих ял, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон.

Үүнээс хойш тэрээр 2012, 2021 онд дахин баривчлагдаж одоогоор Новополотск хотын 1-р хорих ангид ял эдэлж байгаа. Тэрээр өршөөл хүсэхээс болон Беларусь улсаас гарахаас татгалзаж байгаа юм.

2025 онд тэрээр Гүржийн сэтгүүлч Мзия Амаглобелитэй нэгэн адил Сахаровын шагнал хүртжээ.