Jump to content

Ангкор

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Анкор-с чиглүүлэгдэв)
Ангкор*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Ангкор Ват
Улс КамбожКамбож Камбож
Төрөл Соёлын
Шалгуур i, ii, iii, iv
Дугаар 668
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1992  (16-р чуулган)
Мөхөх аюултай 1992-2004
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Ангкор (кхмер. អង្គរ, Ангко, англи. Angkor) IX-XV зууны хооронд цэцэглэн хөгжиж байсан Кхмерийн Эзэнт Улсын төв байсан юм. Ангкор гэх үг нь санскрит хэлээр нагара буюу "хот" гэсэн үгнээс гаралтай. Ангкорын үе МЭ 802 оны орчим өөрийгөө “Ертөнцийн эзэн хаан” буюу “Бурхан хаан” гэж өргөмжлөсөн кхмер хинду хаан II Жаяаварманы хаанчлалаар эхэлж, МЭ 1402 онд халдан довтлогч тайчуудад эзлэгдэн тоногдсоноор төгсдөг. Тайчуудын довтолгооны улмаас Ангкорын хүн ам өмнө зүг Пномпеньд нүүж очжээ.

Ангкорын туурь нь ширэнгэ ой болон тариалангийн талбайгаар хүрээлэгдэн оршдог. Орчин үеийн Сием Реап хотоос холгүй Тонлесап нуураас умард зүгт тариалангийн талбай дундах Ангкор Ват цогцолбор сүм нь өнөө хүртэл хадаглагдаж үлдсэн дэлхийн хамгийн том шашны байгууламж гэгддэг бөгөөд зөвхөн үүнийг үзэхээр жил бүр 2 сая жуулчин ирдэг ажээ. Ангкор Ватаас гадна өөр олон тооны сүмийг сэргээн засварлаж байгаа бөгөөд кхмерийн уран барилгын хэв маягийн онцлогийг бүрэн илэрхийлдэг. Хиймэл дагуулаас авсан зургаас харвал Ангкор хот 3000 гаруй км² нутаг дэвсгэр хамран оршиж байжээ. Аварга том байдлаараа дундад зууны эртний хотуудаас Ангкортой өрсөлдөх хот нь Майягийн Тикаль байсан гэж үздэг. Хүчирхэг оргилд хүрэх үедээ үедээ Ангкор хот 1 сая оршин суугчтай байсан гэсэн эрдэмтдийн судалгаа бий.

Сэргээн босголт

[засварлах | кодоор засварлах]

Чам, Тай улстай хийсэн дайны үеэр Кхмерийн эзэнт гүрний сүр жавхлан болсон хот бага зэрэг бүдгэрчээ. 1431 онд Сиамын цэргүүд Ангкорыг бүрэн эзлэн авч, хотын хүн амыг цөөлсний дараа айхтар тахал дайран өнгөрсөн юм. Цаг хугацаа өнгөрөхөд чийглэг уур амьсгал, өтгөн олон ургамал нь нийслэлийг балгас болгон хувиргаж, ширэнгэн ой бүрэн залгижээ. 1992 оны 12-р сард ЮНЕСКО үүнийг дэлхийн соёлын өвийн жагсаалтад оруулсан бөгөөд жилийн дараа Токио хотод олон улсын зохицуулах хороо байгуулагдсан.

Францын байгаль судлаач Энри Муо (франц. Henri Mouhot, 1826— 1861) дөрвөн зуун жилийн турш мартагдсан байсан Ангкор хотыг 1861 онд дахин нээжээ.

 Commons: Angkor – Викимедиа зураг, бичлэг, дууны сан