Jump to content

Анна Павлова

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Анна Павлова (орос. А́нна Па́вловна Па́влова, жинхэнэ нэр нь- Анна Матве́евна Павлова; 1881 оны 2-р сарын 12-нд Оросын Санкт-Петербург хотод төрсөн— 1931 оны 1-р сарын 23-нд Нидерландын Хааг хотод нас барсан) — оросын балетын жүжигчин, 1906-1913 онд Марийнский театрын гоцлол тэргүүн бүжигчин байсан бгөөд ХХ зууны агуу бателчдын нэг юм.

Анна Павлова, 1910 он.

Дэлхийн нэгдүгээр дайн эхэлснээс хойш тэрээр Их Британид суурьшиж, бүжгийн хамтлагийнхаа хамт дэлхийн өнцөг булан бүрт аялан тоглолт хийж, 40 гаруй оронд тоглолтоо хийж, олон оронд балетын урлагийг анх удаа нэвтрүүлсэн гавьяатай юм.