Jump to content

Анни Фризингер-Постма

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Анни Фризингер-Постма

Анни Фризингер 2006 оны өвлийн олимпын үеэр

Тэшүүр
Төлөөлдөг улс:  Герман
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрАнна Кристина Фризингер-Постма
Төрсөн огноо (1977-01-11) 1 сарын 11, 1977 (49 настай)
Төрсөн газарБад Райхенхалл

Анна "Анни" Кристина Фризингер-Постма (Герман: Anna ("Anni") Christina Friesinger-Postma, 1977 оны 1 сарын 11-нд Бад Райхенхаллд төрсөн) нь Германы тэшүүрчин юм. Түүний эцэг Георг Фризингер болон эх Жанина ("Жана") Коровицка нар хоёул тэшүүрчин байсан бөгөөд Жана 1976 оны өвлийн олимпод Польшийн шигшээ багт багтан оролцож байсан түүхтэй. Мөн эгч Агнес, ах Ян нь ч тэшүүрчид юм.

2009 оны 8 сарын 11-нд Фризингер удаан үерхсэн, Нидерландын тэшүүрчин Идс Постматай Шлосс Мирабеллд гэрлэжээ. Фризингер өдгөө Австрийн Зальцбургт амьдардаг бөгөөд нөхрийнхөө Нидерланд дахь эдлэн газар луу нүүхээр төлөвлөж буй аж.

Анни Фризингер олимпын 3 алт, 2 хүрэл медальтай. Нийлбэр дүнгээр 5 удаа Европын, 3 удаа дэлхийн аварга болж байсан тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс маш олон медаль хүртэж байлаа. Холын зайн төрөлд мэргэшсэн боловч ойрын зайн төрлүүдэд ч амжилт үзүүлж, дэлхийн аварга болж байсан. Ийнхүү Фризингер нийлбэр дүнгээр, мөн ойрын зайн дэлхийн аварга цолыг хүртсэн 5 дахь тэшүүрчин (Силвиа Бурка, Канад; Эрик Хайден, АНУ; Наталья Петрусёва, ЗХУ; Карин Каниа-Энке, БНАГУ нарын дараа) болжээ.

Фризингер 1500 метрийн зайн дэлхийн дээд амжилтыг гурван удаа тогтоож байсан ч түүний амжилтыг гол өрсөлдөгч Канадын Синди Классен эвдээд буй. Фризингерт мөнхүү зайн олимпын дээд амжилт харьяалагддаг. 2002 оны олимпод түрүүлэхдээ 1:54.02 гэсэн амжилт үзүүлсэн нь өнөөдрийг хүртэл олимпын тавцанд эвдэгдээгүй байна.

Хувийн дээд амжилтууд
ЗайХугацаа (мин:сек.дойль)ТэмцээнГазарОгноо
500 м38.09200506 оны Дэлхийн Цомын 2-р гарааСолт-Лэйк Сити2005 оны 11 сарын 18
1,000 м1:13.49200708 оны Дэлхийн Цомын 2-р гарааКалгари2007 оны 11 сарын 18
1,500 м1:53.19200506 оны Дэлхийн Цомын 2-р гарааСолт-Лэйк Сити2005 оны 11 сарын 20
3,000 м3:58.52200506 оны Дэлхийн Цомын 1-р гарааКалгари2005 оны 11 сарын 12
5,000 м6:58.392002 оны өвлийн олимпСолт-Лэйк Сити2002 оны 2 сарын 23

Анни Фризингер уралдаан тэмцээнийхээ хажуугаар загвар өмсдөг бөгөөд Германы усны хувцасны загварын Штерн сэтгүүлд гарч байсан удаатай. Анни тэшүүрийн аварга хүнд тохирохуйц хүчирхэг, өргөн гуятай[1] тул "Супер тачаангуй Анни" гэж хочлогдох нь бий.

  • Mein Leben, mein Sport, meine besten Fitness-Tipps ("Миний амьдрал, миний спорт, миний хамгийн сайн дасгалын аргууд"). 2004 оны 3 сар, Голдманн. ISBN 3-442-39059-1 (Герман)
  1. Radio 538 In Zwoele Zomernachten: Ids Postma in a radio interview, July 2008

Гадны холбоосууд

[засварлах | кодоор засварлах]