Jump to content

Анора (кино)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Анора (англи. Anora) — Америкийн найруулагч кино зохиолч Шон Бейкерийн 2024 онд бүтээсэн инээдмийн драмын уран сайхны кино. Кино зохиолын дагуу залуу секс-ажилтан Анора (Майки Мэдисон) Оросын тэрбумтны хүү Иван Захаров (Марк Эйдельштейн)-той гэрлэх болдог. Үүнийг мэдсэн Иваны эцэг эх хоёр гэрлэлтийг зогсоохын тулд бүх зүйлийг хийдэг байна. Уг кинонд Юра Борисов, Карен Карагулян, Ваче Товмасян болон Дарья Екамасова нар тоглосон байна.

Шон Бейкер

Анора кино 2024 оны 5-р сарын 21-нд 77 дахь Каннын кино наадмын үеэр нээлтээ хийж, "Дал модны алтан навч" шагналыг хүртэж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байна. Тус кино 10-р сарын 17-нд Орост, 18-нд АНУ-д нээлтээ хийжээ. АНУ-ын Үндэсний үнэлгээний зөвлөл болон Америкийн кино хүрээлэнгээс Анора киног 2024 оны шилдэг 10 киноны жагсаалтад оруулсан байна. 6 сая долларын төсөвтэй тус кино дэлхий даяар 40 сая гаруй долларын ашиг олсон нь найруулагч Шон Бейкерийн хамгийн их ашиг олсон кино болсон юм.

Эцэст нь 97 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос Анора шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг зохиол, шилдэг найруулга гэсэн таван төрөлд шагнал хүртжээ.